“Чингис хаан” нисэх буудалд гарсан зөрчлийн талаар зорчигчдоос ноцтой гомдол ирсэн байна.
Дээрх гомдлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэхэн тодрууснаар холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Тодруулбал, олон улсын нислэгээр “Чингис хаан” онгоцны буудалд ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан, Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байжээ. Энэ нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн тул Ерөнхий сайдад хаяглан гомдол гаргажээ.
“Хүннү лорд” компани сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан аж. Энэ компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.