Сүүлийн жилүүдэд намрын эхэн сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай болсон Apple компани өнгөрсөн шөнө урилгаа тараалаа. Энэ удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 9-ний өдөр Сан Франциско дахь Билл Грахамын иргэний танхимд болох аж.
Шинэ iPhone-оос гадна компани Apple TV-ийн шинэ загварыг танилцуулна гэж таамаглаж буй. Өмнөх арга хэмжээнүүдийг Москон Уест болон Купертинод зохион байгуулж байсан тэд Билл Грахамын иргэний танхимыг сонгосон нь анхны тохиолдол юм.
Энэхүү танхим нь 7000 хүний багтаамжтай бол өмнө нь арга хэмжээг зохион байгуулж байсан Иерба Буена төв 757, өнгөрсөн жилийн Флинт төв гэхэд 2405 хүний багтаамжтай байсан аж.
Магадгүй компани энэ удаад бидний өмнө нь харж байгаагүй зарим нэг гэнэтийн бэлэг бэлдсэн байж болох юм. Хэрвээ та сонирхолтой хариулт авахыг хүсвэл утсаа гаргаж ирээд “Hey Siri give us a hint” гэж хэлээд үзээрэй.
Apple-ийн сайтад бичсэнээр номхон далайн цагаар есдүгээр сарын 9-ний өглөөний 10 цагт буюу Монголын цагаар есдүгээр сарын 10-ны үүрийн 02:00 цагт эхлэх юм байна.