-Манай улсын сонгогдох боломж 50, 50 хувьтай байна-
АНУ-ын Нью-Йорк хотноо чуулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индэрт хоёронтоо гарч үг хэлсэн. Тэрбээр Монгол Улс 2022 он гэхэд Аюулгүй байд- лын зөвлөлийн гишүүн, 2015 онд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байгаагаа “дуулгасан” юм.
Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль ирэх аравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы үеэр болно. Эгнээндээ дэлхийн 47 улсыг нэгтгэсэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь Аюулгүйн зөвлөлийн дараа эрэмбэлэгдэх чухал байгууллагуудын нэг юм.
Гурван жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу наанадаж 97 улсын сана- лаар сонгодог байна.
Хүний эрхийн зөвлөл нь Аюулгүйн зөвлөлийн дараа орохуйц чухал байгууллагуудын нэг юм
Манай улс 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэгт харьяалагддаг бөгөөд Хүний эрхийн зөвлөлд 13 суудлын квоттой. Жил бүр 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. Энэ оны сонгуульд манай бүлэгт таван суудал ногдож байгаа бөгөөд Монгол Улс, Лаос, Кыргыз, Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ болон Филиппин нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа өөрчлөн шинэчилснээс хойших 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагаандаа манай улсын олж буй ололт, амжилтын нэг нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдох явдал юм. Аливаа байгууллагын удирдлагаар томилогдоно гэдэг өөрөө нэр хүндийн асуудал байдаг. Нөгөө талаар хариуцлага үүрч байна гэсэн үг. НҮБ-ын дээд байгууллагууд бол шийдвэр гаргах хэмжээнд ажилладаг учраас лобби хийх шаардлага их гардаг. Тэр бүхэнд онцгой үүрэгтэй ажиллана гэсэн үг. Үүгээр дамжуулж улс орныхоо хөгжилд хөшүүрэг болох боломж бололцоонуудыг нээх зэрэг олон давуу тал байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарч, энэ салбарын хөгжил нэг шатаар ахина гэдэг итгэлийг иргэний нийгмийн байгууллагууд өвөртөлж байна.
Энэ талаар тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Энхцэцэгээс дараах зүйлийг тодруулсан юм.
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль удахгүй боллоо. Монгол Улс сонгуульд хэрхэн бэлтгэж байна вэ?
-Монгол Улс Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлсний дараа НҮБ-ын 192 гишүүн орнуудад нот бичиг хүргүүлсэн. Үүний дараа гишүүн орнуудтай НҮБ-ын бусад сонгуулиар харилцан дэмжих тохиролцоог байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 130-аад гишүүн оронтой харилцан дэмжих тохиролцоог байгуулаад байна. Мөн Гадаад хэргийн сайдын захидлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард НҮБ-ын бүх гишүүн оронд илгээсэн. Сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө ч бас хүргүүлээд байгаа. Үүнээс гадна Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Улаанбаатар хотод суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулан ёслолын арга хэмжээ зохион байгуулсан. Өөрийн улсынхаа кандидатурын давуу талыг танилцуулж, дэмжлэг хүссэн.
-Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн бэ?
-Хүнд соёл, нийгэм, улс төр, эдийн засаг, иргэн гэх таван чиглэлийн эрх байдаг. Дэлхийн хөгжингүй орнууд улс төр болон иргэний эрхийг дээгүүрт тавьдаг. Гэтэл эдийн засаг, соёл, нийгмийн эрх нь орхигддог. Иймд хүний эрх гэдэг нь нэгдмэл зүйл юм. Иймд эдийн засаг, соёл, нийгмийн эрхийг улс төр, иргэний эрхтэй ижил түвшинд авч үзнэ гэсэн зорилтыг дэвшүүлээд байна. Мөн Хүний эрхийн дээд комиссарын албаны үйл ажиллагааг дэмжиж, бэхжүүлнэ. Хүний эрхийн чиглэлийн тавьж байгаа зорилт, хөтөлбөрүүдийг дэмжиж, хамтран ажиллахаар тусгасан байгаа.
-Хэрэв Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар эрх эдэлж, үүрэг хүлээх вэ?
-Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шийдвэр гаргах боломжтой болно. Харин хариуцлага үүргийн тухайд Монгол Улс хүний эрхийн чиглэлээр үлгэр жишээ байх ёстой. Түүнээс биш ийм, тийм үүрэг хүлээнэ гэж албан ёсоор хуульчилсан зүйл байхгүй.
Манай улсын ололт, амжилтын нэг нь Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдох явдал
-Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өснө гэж харж байна уу?
-Монгол Улс 2022 оны Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гол байгууллагуудын гишүүнээр сонгогдож, хэлэлцэж буй асуудалд Монгол Улсын байр суурийг илэрхийлээд, дэлхийн улс орнуудаас тэргүүн туршлага судлах боломж олдоно. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоод сайн ажиллаж чадвал Монгол Улсын нэр хүнд өсөх нь мэдээж. Нөгөөтэйгүүр, НҮБ-ын дэргэд байнгын төлөөлөгчийн газартай болох юм.
-Өрсөлдөөн хэр байгаа вэ?
-97 улсын дэмжлэг авахад сонгогдох бололцоо хангагдаж байна гэсэн үг. Гэхдээ эхний таван гишүүн орны нэгээр сонгогдох нь чухал. Учир нь өнгөрсөн онд Тайланд Хүний эрхийн зөвлөлд 136 улсын дэмжлэг авсан ч сонгогдож чадаагүй. Өнөөдрийн байдлаар манай улсын сонгогдох боломж 50, 50 хувьтай байна гэж дүгнэж болно. Өрсөлдөж байгаа орнуудаас Пакистан, БНСУ, Филиппин улс гурван удаа ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр нэр дэвшүүлсэн. Харин Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ-ын хувьд одоо гишүүн орноор ажиллаж байгаа. Кыргыз бас нэг удаа гишүүн орноор ажилласан. Лаос болон Монгол Улс анх удаа нэр дэвшиж байгаа.
Б.Даваатогтох