-Хятадын 35 хүртэлх насныхны дийлэнх нь ганцаараа өссөн хүүхдүүд-
Хятадын коммунист нам хүн амын өсөлтийг хянах зорилготой “Нэг хүүхэд” бодлогыг танилцуулаад 30 гаруй жил хэдийнэ өнгөрчээ. Хэрэгжсэн цагаас нь эхлээд энэ бодлогыг хүний эрх зөрчсөн, хүйсийн харьцаа алдагдах шалтгаан гэх мэтээр олон янзаар шүүмжилсээр ирсэн ч нэг л мэдэхэд бодлогын үр дүн болсон хүүхдүүд өсөн торниж, Хятадын нийгмийн бүхэл бүтэн нэг үеийг бүрдүүлээд байна. Гэр бүл хүүхдийн нийгэмшил, хүмүүжил, зан араншин хий- гээд оюун сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлдэг болохоор энэхүү аварга том туршилтын үр дүн Хятадын нийгэмд чухам ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг асуулт ихээхэн сонирхол татдаг.
Нэг гэр бүл дунджаар дөрвөн хүүхэдтэй байсан хятад “Цөөн хүүхэд, олон гахай өсгөх” гэсэн уриатай “Нэг хүүхэд” бодлогын дараа хотын гэр бүлүүдийн 90, орон нутгийн гэр бүлүүдийн 60 хувь нь ганц хүүхэдтэй болжээ. Гэр бүл, өнөр өтгөн байдлыг үнэт зүйлээ болгодог уламжлалтай хятадууд “Нэг хүүхэд” бодлогын үр дүнд бий болсон бяцхан “хаан, хатад” хэт эрх дураараа, амиа бодсон, нийгэмших чадвар муутай байх вий хэмээн болгоомжилсоор ирсэн юм.
НИЙГМИЙН НӨЛӨӨ
Энэ чиглэлээрх анхны судалгаануудын нэгийг Тони Фальбот, Денис Полит нар 1986 онд хийжээ. Тэд 115 айлын ганц хүүхдийг үеийнх нь өнөр өтгөн гэр бүлд өсөж буй хүүхдүүдтэй харьцуулан судалсан бөгөөд айлын ганц хүүхдүүдийн сурах чадвар илүү өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс 10-аад жилийн хойно Чен болон Рубин Ли нар үүнтэй ойролцоо судалгааг ахин хийсэн бөгөөд ганцаараа болон ах, эгч, эсвэл дүүтэй өсөж буй хүүхдүүдийн сурах чадварт онцын ялгаагүй ч айлын ганц хүүхдүүд сэтгэлзүйн хувьд илүү тогтвортой, өөртөө итгэх өндөртэй байна гэсэн үр дүнд хүрсэн.
Үүнээс гадна Чен болон Рубин Ли нар ганцаараа өссөн хүүхдүүд хувиа хичээсэн, нийгмийн харилцаанд орох чадвар муутай байдаг тухай уламжлалт хандлагыг няцаасан юм. Тэдний судалгааны үр дүнгээр айлын ганц хүүхдүүд харилцааны тал дээр ах дүүстэйгээ өсөж буй найзуудаасаа илүү идэвхтэй, харилцааны болон удирдах авьяасаар давуу байжээ. Мөн айлын ганц хүүхдүүд сургууль дээрээ хэрэг төвөг бага тарьдаг болох нь тогтоогдсон байна.
Энэ мэт судалгаануудын дараа ах ба дүү нь тухайн хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж болох ч тэр нь шийдвэрлэх үүрэгтэй биш гэсэн дүгнэлтэд ихэнх судлаач хүрцгээжээ. Харин айлын ганц хүүхдүүдэд эцэг эх нь илүү их анхаарал халамж тавьж, ирээдүй хийгээд боловсролд нь илүү хөрөнгө оруулах боломжтой нь айлын ганц хүүхдүүдийн амжилтад нөлөөлж байна гэсэн таамаглал дэвшүүлжээ. Үнэхээр ч Хятадын хүүхдийн хөгжлийн төвийн явуулсан судалгаагаар ганц хүүхэдтэй эцэг, эхчүүд хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй харьцуулахад хүүхдүүддээ тавих шаардлага ба хүлээлт нь өндөр байгаа нь тогтоогджээ. Харин Мерси ба Стийлмэний явуулсан судал- гаагаар айлын ганц хүүхдүүд эцэг эхтэйгээ илүү их цаг хугацаа өнгөрүүлж чаддаг нь тогтоогдсон байна. Энэ нь айлын ганц хүүхдүүдийн харилцааны болон манлайлах ур чадвар үе тэнгийнхээ өнөр өтгөн гэр бүлд өссөн хүүхдүүдээс илүү байгаагийн нэг гол шалтгаан биз ээ.
Гэвч эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ анхаарал халамж ихээр тавих нь дандаа эерэг үр дүнд хүргэдэггүй
Гэвч эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ илүү их анхаарал халамж тавих нь дандаа эерэг үр дүнд хүргэдэггүй ээ. “Хэрвээ би айлын ганц хүүхэд байгаагүй бол эцэг, эх маань надад тэгэж их анхаарал халамж тавьж, дарамт шахалт үзүүлэхгүй, хүссэнээрээ амьдрах боломж гарах байсан” гэхчлэн ярих залуус Хятадад олон байна. Түүнчлэн өмнөх үетэй харьцуулахад Хятадын нийгэм илүү баруунжиж, ажил амьдралын шаардлагаар залуу эцэг, эхчүүд аав ээжээсээ өөр хотод, хол хөндий амьдрах болжээ. Үүнээс болж ирээдүйд хүүхдүүд нь өмнөх үеийн айлын ганц хүүхдүүд шиг өвөө, эмээгийн анхаарал халамжин дор биш, илүү ганцаардмал орчин нөхцөлд өсөн торниж, энэ нь тэдний сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол ч байна.
Үүнээс гадна дээр дурдагдсан судалгаанууд бага насны хүүхдүүдийг л хамруулсан гэдгийг санах ёстой. Ганцаараа ба өнөр өтгөн гэр бүлд өссөн насанд хүрэгсдийг харьцуулсан томоохон судалгаа өнөөг болтол хийгээгүй л байна. “Нэг хүүхэд” бодлогын ирээдүйд үзүүлэх өөр нэг том нөлөөг судлаачид “4-2-1”-ийн асуудал гэж нэрлэдэг. Энэ нь үр ач нь эцэг эх, эмээ өвөөгөө асран халамжлах уламжлалтай Хятадын нийгэмд айлын ганц хүүхдүүдэд хоёр эцэг эх, дөрвөн эмээ өвөөгөө халамжлах бэрхшээлтэй шаардлага тулгарч буйг илэрхийлдэг. Одоогоор нийт хятадуудын 76 хувь нь тус бодлогыг дэмжиж байгаа аж.
ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨ
Ажиллах хүч: Дэлхийд нэгдүгээрт бичигдэх 900 гаруй сая хүнтэй Хятадын ажиллах хүч 2012 онд анх удаа дундарсан. Арван жи- лийн дараа гэхэд Хятадын хөдөлмөрийн насны хүн ам ахиад 10 саяар буурах тооцоо байна. Энэ хэрээр тэтгэврийн насны иргэдийн тоо өсөх бөгөөд энэ нь эдийн засагт дарамт болох нь гарцаагүй.
Хэрэглээ: Эдийн засгийн үүднээс хүүхэд бол боловсрол, хувцас, памперс гээд нэмэлт зардал юм. “Нэг хүүхэд” бод- лого цуцлагдвал Хятадын дотоодын хэрэглээ нэмэгдэж, удааширч буй өсөлтийг нь хурдасгах боломжтой гэж найдагсад ч бий.
Үл хөдлөх хөрөнгө: Өнгөрсөн хугацаанд гэрлийн хурдаар өсөж байсан Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар өнөөдөр царцаад байна. Тэгвэл энэ байдал ирээдүйд улам муудаж магадгүй гэнэ. Учир нь 35 хүртэлх насныхны дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа ганц биечүүд эцэг, эхийнхээ өв хөрөнгийг ганцаараа залгамжлан авна. Үүнээс гадна НҮБ-ын таамаглалаар Хятадын хүн ам 2030 оноос буурч эхэлнэ. Энэ хоёр нөхцөл нь ирээдүйд Хятадын үл хөд- лөх хөрөнгийн зах зээлийг бүрэн хөмөрчих чадалтай. Гэхдээ мэдээж тэр цаг хүртэл хангалттай хугацаа байна.
ДНБ: “Нэг хүүхэд” бодлого жил тутам есөн сая төрөлтийг хязгаарлаж байсан гэсэн судалгаа бий. Хэрэв энэ бодлого хэрэгжээгүй бол өнөөдөр Хятадын нэг хүнд ногдох ДНБ хэмжээ одоогийнхоос хавьгүй бага байх байсан нь ойлгомжтой. Мөн Хятадын нийт газар нутгийн 40 хувийн хөрсний үржил шим буурч байгаа, 2030 он гэхэд цэвэр усны хомсдол үүсэж магадгүй гэсэн таамгууд ч бий. “Нэг хүүхэд” бодлогын авторуудын нэг Сон Жиан болон түүний удирдсан математикчдаас бүрдсэн багийн 1970-аад оны төгсгөлд хийсэн тооцоогоор Хятадын хүн амын зохист хэмжээ нь 700 сая байв. Тухайн үеийн төлөвлөгөөгөөр Хятад улс 2080 он гэхэд дээрх зорилгоо биелүүлэх байсан юм.
2013 оны арван нэгдүгээр сараас эхлэн хэрэв эцэг, эхийн аль нэг нь айлын ганц хүү- хэд бол хоёр дахь хүүхдээ ямар нэгэн торгуульгүйгээр төрүүлэхийг Хятадын коммунист нам зөвшөөрч, “Нэг хүүхэд” бодлогыг зөөллөсөн.
Одоогоор энэ шалгуурт тэнцэж байгаа 11 сая хос байгаа бөгөөд 2014 онд эдгээрээс нэг сая орчим нь хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Энэ нь Үндэсний гэр бүл ба эрүүл мэнд төлөвлөлтийн комиссын тооцоолж байснаас даруй хоёр дахин бага тоо ажээ.
А.Амармэнд