1. Хортой будаг
Ихэнх хятад дэвтэр хямд үнэтэйг нь бодоод муу будагтай байдаг. Энэ нь харшил үүсгэх, муухай үнэртэй толгой өвдөх гэсэн сөрөг нөлөө үзүүлдэг.
2. Уудаг цаас
Ихэнх хятад дэвтрүүд уудаг муу цаастай байдаг. Энэ нь бичгийн хэвийг муухай харагдуулдаг учраас сурлагын амжилтад ч муугаар нөлөөлөх боломжтой.
3. Бужигнадаг цаас
Хэрэв та анзаарсан бол хятад дэвтрийг нээхэд жижигхэн үртэснүүд хийсч байдаг. Энэ нь хүүхдийн амсгалын замаар орсноор харшил үүсгэх муу нөлөөтэй.
4. Хямд хятад дэвтэр хэрэглэсэн ч хэмнэдэггүй.
Хятад дэвтэр монгол дэвтрээс 20-30 төгрөгөөр хямд байдаг хэдий ч жилдээ дунджаар 1 сурагч 40 дэвтэр хэрэглэдэг гэж үзвэл 800-2000 төгрөгийн л зөрүү гарч байна. Энэ зөрүү үнэхээр дээрх эрсдлүүдтэй харьцуулахад хэмнэлт гэж үү.
5. Хятад бараа үндэсний үйлдвэрлэлд заналхийлдэг.
Үнэндээ бол хамгийн их хор уршигтай нь энэ. Манай зах зээл дээр хямд, чанаргүй бараа ихээр орж ирснээр хятад бараа үндэсний бүтээгдэхүүнүүдийг өрсөлдөх чадваргүй болгодог. Монгол хүмүүст энэ тал дээр эх оронч үзэл дутагддаг. Ихэнх орнуудад өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнүүдийг гадаадаас авдаггүй.
Үндэсний үйлдвэрлэл гэдэг Монгол хүмүүс ажиллаж бүтээдэг болохоор цалин нь, ашиг нь монголдоо үлддэг тул эдгээр хүмүүсийн цалин магадгүй таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах гэх мэтээр дотооддоо эргэлддэгээрээ онцлогтой.
Иймд өндөр технологийн, монголд үйлдвэрлэх боломжгүй л биш бол үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байхыг уриалж байна.