-Өдгөө 3000 хүнтэй, хуримтлалын 200 гаруй бүлэг үүсжээ-
Монголчууд санхүүгийн бэрхшээлээ хамтран шийдэх боломжтой. Үүний тулд заавал их хөрөнгөтэй байх шаардлагагүй. Харин тууштай, эвтэй, санаачилгатай байх нь чухал аж.
Үүний тод жишээ нь хуримтлалын бүлэг байгуулах. 10-аас дээш иргэн нэгдэн, хуримтлалын бүлэг үүсгэж, тодорхой мөнгийг тогтмол хугацаанд хуримтлуулна. Гэхдээ тэд хөрш саахалт байх шаардлагатай. “Хуримтлалын бүлэг нь зөвхөн мөнгө бус хүмүүсийн сэтгэлийг хурааж байдаг” гэж “Мөнх ундрах” бүлгийн ахлагч Н.Мөнхтуяа хэлсэн.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны иргэд хуримтлалын бүлэг байгуулж, гишүүн бүрээсээ өдөрт зуун төгрөг цуглуулдаг. Улмаар хураасан мөнгөөрөө хур хогтой байсан газрыг хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулжээ. Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүлгүүд бий. Тэд гар урлал, цагаан идээ тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлогоо нэмэгдүүлдэг байна. Энэ нь ажлын байр бий болгох зэрэг давхар боломж олгодог аж.
“Иргэд орчин тойронд нь тулгарч буй асуудлаа хэн нэгэн шийдэж өгөхийг хүлээх бус одоо байгаа боломжоо ашиглахад хамтын хүч чухал” гэж “Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Энхбаяр хэлсэн.
Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр хуримтлалын бүлгүүдийн хийсэн гар урлал болон хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэсэн юм.
Манай улсад анх Азийн орон сууцны эрхийн эвсэл байгууллагаас хуримтлалын бүлгийн талаар сургалтыг 2005 онд зохион байгуулж байжээ. Харин өдгөө хуримтлалын 3000 гаруй хүнтэй 200 гаруй бүлэг үүсжээ. Улмаар бүлгүүд нэгдэн, есөн хоршоо байгуулаад буй. Мөн нийт бүлгийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ 50 орчим сая төгрөгт хүрсэн аж.
Олон улсын санхүүгийн зах зээлд иргэд нэгдэн бүлэг болж, бүлгүүд нь хоршоо, улмаар сан байгуулсан жишээ олон бий. Дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сангууд ч энэ жишгээр хөгжсөн. Тэгэхээр өнөөдрийн бүлэг нь маргаашийн хадгаламж зээлийн хоршоо, нөгөөдрийн хөрөнгө оруулалтын сан болж таарах нь.
Г.Байгал