Хурд, хүчний илэрхийлэл Италийн алдарт “Ferrari” компанийн Гүйцэтгэх захирал Амедео Фелиза гавьяаны амралтдаа гарч байгаа учир түүний орыг тус компанийн ТУЗ-ийн дарга авч магадгүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр ирэх оны эхээр ТУЗ-ийн дарга Сержио Маркионне дээрх албанд томилогдох ажээ. Тэрбээр “Ferrari”-ийн толгой компани болох “Fiat Chrysler”-ийн Гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг юм.
“Ferrari”-ийн хувьд ирэх аравдугаар сараас 10 хувийн хувьцаагаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид гаргахаар болоод байна. Мөн хувьцааны 80 хувийг ирэх оны эхэнд толгой компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд тараах ажээ.
Харин үлдсэн 10 хувь нь “Ferrari” компанийн үүсгэн байгуулагчийн гэр бүлд хэвээр үлдэх юм. Сержио Маркионнегийн тооцоогоор “Ferrari”-ийн зах зээлийн үнэлгээ 11.3 тэрбум ам.доллар буюу “Fiat Chrysler”-ийн үнэлгээний талаас илүү хувьтай тэнцэж байна.