Юуны өмнө кино хэмээх гайхалтай бүтээлийг бидэнд зориулан бүтээдэг уран бүтээлчиддээ болон бидэнд дамжуулан хүргэдэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэдний энэхүү нөр их хөдөлмөрийн үр шимээр бид шинэ кино бүрийг алгасалгүй үзэж, амьдралдаа нэгэн гайхалтай хуудсыг нэмдэг билээ.
Кинонд дуртай уншигчиддаа зориулан Юнивишнийн видео санд энэ 7 хоногт шинээр нэмэгдсэн кинонуудыг танилцуулж байна.
10 Things I Hate About You (1999)
Ахлах сургуульд шинээр ирсэн Cameron сургуулийнхаа хараа булаасан охин Bianca-тай болзохыг хүссэн ч тэр татгалзав. Учир нь Bianca болон түүний эгч Kat хоёрыг сургуулиа төгсөтлөө хөвгүүдтэй болзохыг аав нь зөвшөөрдөггүй байв. Гэхдээ эхлээд Kat болзоонд явбал дүү нь болзож болно гэдгийг зөвшөөрсөн учраас Kat-д болзоот залуу олох ажилд Cameron, Bianca хоёр шамдана. Харин Kat хүн аймаар хэрүүлч учраас түүнтэй болзох залуу олдоно гэдэг юу л бол.
Batman Unlimited: Monster Mayhem (2015)
Готам хотод Халловин буюу Сүнсний баярын шөнө Scarecrow, Clayface, Silver Banshee, Solomon Grundy нар хотын амгалан тайван байдлыг эвдэв. Энэ бүхний цаана The Joker байгааг ухаарсан Batman тэднээс өрсөж хотод тараах гэж буй компьютерийн вирусыг зогсоох учиртай. Batman-д туслахаар Green Arrow, Cyborg, Nightwing, Red Robin нар ирнэ.
Brave (2012)
Шотландын нэгэн овгийн угсаа залгамжлах гүнж Merida эршүүд зантай, ан гөрөө хийж, нум сумаар харвах хүсэл сонирхолтой охин. Түүнтэй гэрлүүлэхээр зэргэлдээ овгуудын ханхүү нарын дунд тэмцээн зохион байгуулсан нь Merida-д огт таалагдсангүй. Өөрийнх нь хүслийг боогдуулж байна гэсэндээ тэр ойд шидэт шулам дээр очин бялуу авсан нь бусдыг хувиргах шидтэй байлаа. Харин энэ бялууг Merida-гийн ээж идсэнээр баавгай болон хувирах нь тэр.
Cleveland Abduction (2015)
Ariel Castro-гийн анхны хохирогч нь 21 настай ганц бие ээж Michelle Knight байлаа. 2002 оны 8 сарын 22-нд сураггүй алга болсон Michelle гаж донтон Ariel-ийн гэрийн доод хонгилд 11 жил хоригдож байжээ. Ariel энэ хугацаанд бүсгүйг бие сэтгэлийн хувьд байнга хүчирхийлж байсны зэрэгцээ Amanda, Gina хэмээх хоёр бүсгүйг хулгайлсан байв.
Lego DC Comics Super Heroes: Justice League: Attack of the Legion of Doom!
Дөнгөж шинээр байгуулагдсан Justice League хотыг аюулгүй байлгах үүрэгтэй байлаа. Харин тэдний энэ үүрэг хорон санаат Lex Luthor-т таалагдсангүй. Тэр Black Manta, Sinestro болон бүлгийнхнээ нэгтгэж өөрийн лиг Legion of Doom-ийг байгуулснаар хоёр талын хооронд ширүүхэн тулаан өрнөх учиртай байв. Lex-ийн лиг засгийн газрын маш нууц газар руу довтлохоор хэдийнээ зэхээд байсныг Justice League зогсоож чадах болов уу?
Mulan (1998)
Хүннүчүүдийн удаа дараагийн довтолгооноос хамгаалахын тулд хятадын хаан айл өрх бүрээс нэг эрэгтэйг армид татах шийдвэр гаргажээ. Энэ мэдээ Mulan-д хүндхэн тусав. Учир нь тэдний гэр бүлд нас өндөр болсон ааваас нь өөр эр хүн байсангүй. Хадамд гарах охидын шалгуурт тэнцээгүй Mulan гэр бүлийнхээ нэр хүндийг аврахын тулд эцгийнхээ өмнөөс эр хүн шиг хувцаслан армид явж, эрчүүдээс дутахгүй сайн цэрэг болохоо батлан харуулна.
Superbad (2007)
Seth, Evan хоёр нэг коллежид элсэж чадаагүй ч гэсэн үүрд сайн найз байхаа бие биедээ амласан багын найзууд. Seth-ийн найз Jules-ийн урьсан үдэшлэгт очсон тэдэнд ганц шөнийн дотор дэндүү гэмээр бүтэлгүй явдлууд ар араасаа тохиолдож эхэлнэ. Энэ бүхэн 21 нас хүрээгүй атлаа хуурамч бичиг баримтаар дэлгүүрээс согтууруулах ундаа авахаар тэднийг уруу татсан Fogell-оос болсон юм.
Terminator Salvation (2009)
Terminator цувралын дөрөв дэх ангид 2018 онд хүн төрөлхтөн болон роботуудын хооронд өрнөж буй дайныг өгүүлнэ. 2003 онд Skynet систем идэвхижсэнээр хүн төрөлхтөнд цөмийн аюул нүүрлэсэн “Шүүлтийн өдөр” ирж томоохон хэмжээний дэлбэрэлт болжээ. 15 жилийн дараа дэлбэрэлтээс амьд үлдсэн John Connor роботуудын эсрэг тэмцэлд манлайлагч болох учиртай байв. Харин түүнд туслахаар Marcus ирэв.
The Dorm (2014)
Коллежийн шинэхэн оюутан Vivian даруу төлөв зантай охин. Гэвч түүнд айдас хүргэм далдын хүч мэдрэгдэж эхэлнэ. Түүний мэдэрч буй аймшигтай дуу авиа, зүүдэнд ормоор муухай зүйлс нь сургуульд өмнө сурч байсан охинтой холбоотой байж магадгүй байв.
The Ugly Truth (2009)
Телевизийн шоуны продюсер Abby үнэнч хайр байдагт итгэдэг, романтик сэтгэлгээтэй бөгөөд шоу нь мөн тийм сэдэвтэй. Харин түүнтэй өрсөлдөхүйц өөр нэг шоуг Mike өөр телевизэд хийдэг байлаа. Рейтинг багатай учраас өөрийнх нь шоуг цуцлаж оронд нь Mike-ийг ажиллуулах болсон таагүй мэдээ Abby-д хүндхэн тусав. Үзэл бодлоор тэс ондоо энэ залуутай яасан ч хамтран ажиллахгүй гэж байсан Abby аажим аажмаар Mike-тай дотносно. эхэлнэ.
xXx: State of the Union (2005)
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хонгилд алан хядагч нар бөмбөг дэлбэлснээс үүдэн гэмт хэрэгтнүүдийг эрэх ажил эхлэв. Энэ хэргийг мөрдөн шалгуулахаар Тэнгисийн цэргийн офицер байсан, одоо шоронд хоригдож буй Darius-ыг ХХХ хөтөлбөрийн туршуулаар сонгов. Мөрдлөгийн явцад алан хядагчдыг төрийн томоохон албан тушаалтан удирдаж буйн зэрэгцээ ерөнхийлөгчийн амь насыг хөнөөхөөр завдаж буй нь илэрнэ.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...