"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 18 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах бөгөөд өдгөө манай улсад Кыргызстан, Узбекистан, Туркменистан улсуудын баг тамирчид хүрэлцэн ирж хамтарсан бэлтгэлд гараад байна.
Түүнчлэн Буянт-Ухаа спорт цогцолборт 6 хоног үргэлжлэх тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 Ерөнхий Ассемблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцох юм.