Жүдогийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа.
Ийнхүү бүтэн өдрийн турш ширүүн тэмцэл өрнөсний дүнд Францын жүдоч Эмане Жервис аваргын алтан медалийг хүртлээ. Финалийн барилдаанд тэрээр өрсөлдөгчөө 15 секундын дотор цэвэр ялсан юм. Тэрээр энэ удаа түрүүлснээр хоёр удаа дэлхийн аваргын алтан медаль хүртэж байна.
Харин түүний өрсөлдөгч Испанын тамирчин Мария Бернабу дэлхийн аваргын анхны медалиа хүртэж буй юм.
Түүнчлэн 2013, 2014 оны дэлхийн аваргын тэмцээнүүдийн алтан медалийг хоёр жил дараалан хүртэж байсан Колумбын хашир туршлагатай жүдоч Юлия Алвеар энэхүү амжилтаа бататгаж чадаагүй ч хүрэл медалийн болзол хангав.
Японы Арай Чизуруг ялснаар Францын Фанни Эстелле Постивщ карьерынхаа хамгийн өндөр амжилтыг гаргаж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.