5669 гомдлын 87 хувь нь ачиж журамлах үйл ажиллагаатай холбоотой
Нийслэлийн автозамын зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн энэ ажил эцэстээ түгжрэл бууруулах бус, ашгийн төлөө улайрсан ажил болон хувирсныг дараах тоо илтгэнэ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хамгийн сүүлд гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг 2013 онд эхлүүлсэн.
Хувийн хэвшилтэй нэг үйл ажиллагаа явуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэж, 22 аж ахуйн нэгжийг удирдах боломжгүй болно гэсэн шүүмжлэлийг Тэргүүлэгчдийн олонх нь хэллээ
Тэгвэл 2013 оны есдүгээр сарын байдлаар 3657 тээврийн хэрэгсэл ачсанаар 238.8, 2014 онд 10500 тээврийн хэрэгсэл ачиж, 707.4, энэ оны эхний хагас жилийн байдлаар 4773 машин ачиж, 221.3 сая төгрөгийг Ачиж журамлах алба төвлөрүүлсэн байна. Энэхүү ашиг орлогыг дагаад 2014 онд долоо байсан ачиж журамлах үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тоо энэ онд 15-аар нэмэгджээ.
Үүнээс Ачиж журамлах албаны ажил ямар хурдтай сайжирч, хэдий хэмжээний их мөнгө төвлөрүүлж чадсаныг харж болно. Гэвч ажлаа “сайжруулахаар” улайрсан тус төвийнхөн иргэдийн эрхийг хэтэрхий зөрчиж, эд хөрөнгөнд нь халдаж, жолоочид мэдэгдэлгүй, хугацаа өгөлгүй, тэр ч бүү хэл дотор нь сууж буй зорчигчтой ачих болсон нь нийслэлчүүдийн ундууцлыг хүргэх болов.
Нийслэлийн иргэдээс 1200 дугаарт ирсэн 5669 гомдлын 87 хувь нь ачиж журамлах үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагууд, 13 хувь нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай холбоотой байснаас энэ асуудал иргэдийг яаж бухимдуулсныг тодорхой харж болно. Түүнчлэн “ub1200” цахим хуудсаар ирсэн 187 гомдлын 84 нь машин ачсантай холбоотой байжээ.
2014 онд долоо байсан ачиж журамлах аж ахуйн нэгжийн тоо энэ онд 15-аар нэмэгджээ
Ирэх сарын 1-нээс Замын аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийг дагаад дээрх үйл ажиллагаа нийслэлийн Авто замын газарт шилжиж ирж байгаа аж. Үүнтэй уялдуулаад нийслэлийн иргэдийг бухимдуулаад байгаа ачиж журамлах ажлыг нийслэл өөрөө хариуцаж, алдаа дутагдлыг нь засахаар уг нь энэхүү төслийг боловсруулсан аж. Гэвч “Ачиж, журамлах төв” одоогийн 22 аж ахуйн нэгжтэй хамт нэг ижил үйл ажиллагаа явуулахаар төсөлд тусгажээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Ачиж журамлах алба одоогоор 37 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техниктэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд төвлөрүүлсэн мөнгийг харахад Ачиж, журамлах төв байгуулбал өөрийгөө бүрэн санхүүжүүлэх боломжтой байна. Энэ шийдвэрийг яаралтай гаргаж, чамбай зохион байгуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Гэвч нийслэлийн өмчит байгууллага, хувийн хэвшилтэй нэг үйл ажиллагаа явуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэж, 22 аж ахуйн нэгжийг удирдах боломжгүй болно гэсэн шүүмжлэлийг Тэргүүлэгчдийн олонх нь хэлж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаасаа өмнө журмаа эргэн харж сайжруулах шаардлагатай хэмээн үзлээ.