Чингис Хаан Кап тэмцээний гурав дахь өдөр хэсгийн сүүлийн тоглолтууд спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.
Б хэсгийн сүүлийн тоглолт аль нь хожигдлыг хүлээгээд байсан Монгол улсын үндэсний 2-р шигшээ болох ОХУ Эрхүү хотын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолын эхнээс 2-р шигшээ багийн залуус тун яг тоглолтыг үзүүлсэн бөгөөд тэр дундаа хүчний довтлогч Э.Эрдэнэдалай эхний 6 минутанд 14 оноог өрсөлдөгч багийнхаа эсрэг аваад байлаа.
Улмаар 4 үеийн турш илүү явсан Монгол улсын 2-р шигшээ баг 85:74-өөр хожиж Б хэсгээс 2-р байраар шалгарах эрхээ авсан. Тэднээс Э.Эрдэнэдалай багаа тэргүүлж 20 оноо 7 самбар авсан бол Э.Цэвэлдорж 17 оноо Э.Дорж-арилд 10 оноо тус тус авсан.
Харин ОХУ Эрхүү хотын шигшээ багаас Александр Семенов 15 оноо 9 самбараар багаа тэргүүлсэн бол Игор Белезов 14 оноо Степан Иванов 12 оноо Максим 10 оноо авсан байна. Ингэснээр ОХУ Эрхүү хотын шигшээ баг Чингис Хаан Кап тэмцээн 5-р байрын төлөө Альянс тех Харцага багтай ирэ Ням гарагт тоглох бол Монгол улсын үндэсний 2-р шигшээ А хэсгийн тэргүүн баг БНАСАУ үндэсний шигшээ багтай хагас шигшээгийн хоёр дахь тоглолтыг өнөөдөр 17 цагаас хийх юм.