Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд оролцож байгаа манай баг тамирчид эхний шатандаа Казахстаны багтай учраа таарсан.
Манай багийн бүрэлдэхүүн:
-52 кг - М.Бундмаа
-57 кг - Д.Сумъяа
-63 кг - Ц.Мөнхзаяа
-70 кг - Ц.Цэрэннадмид
+78 кг - Б.Мөнхтуяа
Манай эмэгтэйчүүдийн багаас Бундмаа, Сумъяа нар өрсөлдөгчдөө цэвэр ялсан бол дэлхийн аваргын хүрэл медальт Мөнхзаяагийн өрсөлдөгч татамид гарч ирээгүй тул манай бөх шууд ялалт авсан юм.
Ийнхүү 3-0 харьцаатай хожил авах нь нэгэнт тодорхой болсон манай багаас дөрөв дэх барилдааныг Цэрэннадмид хийсэн. Тэрээр мөн л өрсөлдөгчөө цэвэр ялсан.
Харин хамгийн сүүлийн барилдааныг хийсэн ОУХМ Б.Мөнхтуяа өрсөлдөгчөө торгуулиар яллаа. Ийнхүү манай бүсгүйчүүд Казахстаны багийг 5-0 харьцаатай буулган авсан.