Жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн хүрэл медалийн төлөө манай эрэгтэй баг зохион байгуулагч орон, Казахстаны багтай учраа таарсан юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд манай баг хоёр өөрчлөлт хийсэн. -66 кг жинд Д.Төмөрхүлэгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, +90 кг жинд Б.Тэмүүлэнгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдсан юм.
-66 кг: Габит Ессимбетов - Х.Цагаанбаатар /Вазари үнэлгээгээр ялсан/
-73 кг: Жансай Смагулов - Г.Одбаяр /4 торгуулиар цэвэр ялсан/
-81 кг: Азиз Калкаманулю - О.Ууганбаатар /Боох мэхээр цэвэр ялсан/
-90 кг: Самат Ессэн - Л.Отгонбаатар /Даралтаар цэвэр ялсан/
+90 кг: Максим Раков - Н.Түвшинбаяр /Вазари, юүко үнэлгээгээр ялсан/
Ийнхүү 4-1 харьцаатай Монголын эрэгтэй баг зохион байгуулагч орны багийг буулган авч түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.