100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лиг өндөрлөж энэ оны аварга баг тодроход багуудад ердөө 4-6 тоглолт үлдээд байна.
Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотын дерби тоглолт буюу хүснэгтийг 30 оноотой тэргүүлж байсан “ФС Улаанбаатар” болон тэднээс 8 оноо дутуу, хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байсан “Улаанбаатарын Унаганууд” багууд ийнхүү 2-р тойрогт халз тулсан юм.
Эхний тойрогт 2 баг таарч тоглоход үндсэн цагт 3:2 харьцаатай “ФС Улаанбаатар” баг ялж байсан бол энэ удаа “Унаганууд” даагаа нэхэж гол өрсөлдөгч багаасаа оноо салгаж, 2-1 харьцаатай хожсон байна.
Эх сурвалж: Монголын Хөл Бөмбөгийн Холбоо