Google бидэнд компьютер хэрхэн зүүдэлдэг болохыг харуулж хэсэгтээ л гайхшруулсан. Тэгвэл Германы эрдэмтдийн хийсэн цоо шинэ туршилтаар ямар ч гэрэл зургийг сонгодог бүтээл туурвигчдын бүтээлтэй ижил харагдуулах аж.
Энэ мэтээр технологийн хөгжил бидэнд шинэ шинэ боломжуудыг нээсээр нэг л мэдэхэд хийх зүйлгүй үлдээж магад
“Уран зургийн хэв маяг бүхий Мэдрэлийн Алгоритм” хэмээх судалгааны тайланд бичсэнээр Германы Тюбингений их сургуулийн судлаачид Google-ийн бүтээсэн Deep Neural Network-т суурилсан шинэ систем бүтээжээ.
Үүний ачаар аливаа гэрэл зургийг яг л урлагийн бүтээл мэт харагдуулах чадалтай бөгөөд Винсент ван Гог, Эдвард Мунк, Пабло Пикассо зэрэг алдартнууд зурсан юм шиг л болгоно.
Өнгөрсөн өдрүүдэд Стэнфордын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Андрей Карпати өөрийн Твиттертээ дээрх технологийг ашигласан гэрэл зургуудыг жиргэжээ.
Харамсалтай нь тэрээр өөрийнхөө хуулсан зургуудыг устгачихсан хэдий ч доор харагдах хэдэн зургийг Mashable авч амжсан байна. Жишээ нь Гендалфын хөргийг Пикассо төрхөд оруулсан болохыг та харж болно.
Магадгүй хэдхэн жилийн дараа компьютерын программ ашиглан “уран зураг” зурдаг болох нь. Гэхдээ хэчнээн гайхалтай харагдах ч гэсэн тосон будаг, зотон даавуу ашиглаагүй уран зураг тийм ч сайхан санагдахгүй биз.
Харин технологийн хөгжил ямар хурдацтай явж байгааг бид харж байна. Зуун жилийн өмнө зөвхөн уран гартнууд л хийж чаддаг байсан зүйлийг өнөөдөр сийрэг толгойтой хүмүүс хийж байна.
Зуун жилийн өмнө зөвхөн сийрэг толгойтнууд л ашиглаж чадах байсан зүйлийг өнөөдөр хамгийн тэнэг нь ч ашиглаж чадаж байна. Энэ мэтээр технологийн хөгжил бидэнд шинэ шинэ боломжуудыг нээсээр нэг л мэдэхэд хийх зүйлгүй үлдээж магад.
Нээрэн мартсанаас нэг их удахгүй бид өөрсдийнхөө зургийг интернетэд хуулаад ийм төрхтэй болгодог болно гэдэгт найдаж байна.