Монголын жүдо бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эрэгтэйчүүд эхлүүллээ.
2015 оны Астанагийн дэлхийн аваргад өрсөлдсөн эрэгтэй шилдэг 14 багаас тодорч хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн аваргын багийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн шилдэг жүдочдын сэтгэгдлийг хүргэж байна.
Н.Түвшинбаяр:
Дэлхийн аваргаас анхны медалиа авч байгаадаа баяртай байна. Гэхдээ бид бүхэн багаараа алтан медаль авах боломж байсан. Гэхдээ бид бүхнийг илүү их амжилт хүлээж байгаа. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр медалийн тоо олон байгаа боловч чанарын хувьд буурсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа багийн хурлаар алдаа дутагдал оноогоо хэлэлцэх байх. Хөдөлмөр, хичээл, зүтгэл байхад амжилт ирдэг. Хамтын хүч амжилт.
С.Ням-Очир:
Астанагийн дэлхийн аваргаас хошой хүрэл медальтай эх орондоо очих гэж байгаадаа баяртай байна. Медалийн тавцанд хоёронтоо гарлаа. Шигшээ багийн тамирчид маань энэ удаагийн дэлхийн аваргад хувийн төрөлд маш сайн барилдсан. Өөрсдийн алдаа дутагдлаас гадна шүүлт энэ тэрээс болж медаль аваагүй тамирчид байгаа. Багийн дэлхийн аваргаар даагаа нэхэж медаль хүртэх ёстой байсан гэдгээ харуулж чадлаа. Шигшээ багийн эрэгтэйчүүдийн -60кг-аас -100кг хүртэлх бүх жинд бэлтгэл сайн байгаагаа харууллаа.
Х.Цагаанбаатар:
Монголын баг тамирчид дэлхийд хүчтэй байлаа. Зооны аваргын төлөө илүү их чамбайж барилдсан бол финалдах ч боломж байлаа. Дэлхийн аваргын медаль гэдэг өөрөө гайхамшигтай. Эрэгтэй, эмэгтэй багаараа зооны аваргын төлөө зэрэгцэн барилдлаа. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг илүү олон амжилт хүлээж байна.
Л.Отгонбаатар:
Дэлхийн аваргын шагналын тавцанд зогсоод төрийнхөө далбааг хараад зогсох сайхан байлаа. Дэлхийн аваргын анхны медаль багийн хүрэл медаль байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхийн аваргад сул өрсөлдөгч ирнэ гэж байхгүй. Шилдэг 16 баг барилдаж байгаа учраас өрсөлдөгч бүр л хүнд байлаа.
Д.Төмөрхүлэг:
Миний хувьд хүрэл медалийн төлөө барилдаж алдаа гаргаж сүүлийн секундын дотор хожигдсон. Атгаад алдсан хүрэл медалиа багийн төрөлд эргүүлэн авсандаа баяртай байна. Аваргын шагналын тавцанд зогсох сайхан байлаа.
Г.Болдбаатар:
Эрэгтэй багаараа хүрэл медаль хүртээд маш сайхан байна. Багийн гишүүд маань маш жигд, сайхан барилдаануудыг үзүүллээ. Дэлхийн аварга Гүржийн багийн буулган авлаа. Миний хувьд зооны аваргын төлөө хожигдож, хүрлийн төлөө барилдаад тавдугаар байрт орсон байгаа. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам сайн хичээж алдаан дээрээ ажиллах болно.
Б.Тэмүүлэн:
Манай баг анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Дэлхийд ямар хүчтэй өрсөлдөгч вэ гэдгээ харуулж чадлаа. Шигшээ баг маань бүгдээрээ сайн тамирчидтай. Багийнхаа хамт олноороо бахархаж байна. Тооны харьцаа 2:2 болчихвол сүүлийн хүнд шийдвэрлэх барилдаан хийдэг. Гэтэл манай эхний гурван дараалан ялалтыг авчихаж байх жишээтэй.