Ээжийнхээ мөөмнөөс гараагүй ч байж мэдэх эрх танхилууд цэцэрлэгээ орхиж, сурагч гэх том алдрын эзэн болж байгаа. Чихэр тоглоом нэхэж уйлах нь энүүхэнд тэдэнд сургуулийн сурагч болж сургуульдаа очиж, ирэхдээ машины замаар аюулгүй гарах нь том асуудал.
Хүүхдийг багаас нь замын хөдөлгөөний зөв дадал, соёлд сургадаггүйгээс авто машины осолд өртөх эрсдэл өндөр болдог. Манай боловсролын салбарын нэг доголдол бол замын хөдөлгөөний соёлд хүүхдийг багаас нь сургах хичээлийг орхигдуулдаг явдал. Хүүхдэд ухаан орох цагаас нь хог хаяж болохгүй гэдэг шиг замаар гарахдаа болгоомжтой байх талаар хэлээд, заагаад өгчихөд ойлгоод сайн дагадаг.
Автомашинаар авч явахдаа суудлын даруулга буюу бүсийг аав ээж нь өөрсдөө байнга зүүж үлгэрлээд, хүүхэддээ заагаад сургачихсан байхад энэ дадал насан туршийнх болдог шиг замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн аюулгүй байх талаар зааж сургавал хүүхдүүдээ осол гэмтэлд өртөхөөс сэргийлнэ.
Зам тээврийн осолд хүүхэд өртсөн судалгаанаас харахад 79,0 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
Зургаан настай хүүхэд нас, сэтгэхүйн онцлогоосоо болж замын хөдөлгөөнд оролцохдоо дараах аюултай нөхцөл байдалд ордог байна.
- Гэнэт гарч ирсэн тээврийн хэрэгсэл тэдэнд төдийлөн цочроо өгдөггүй.
- Заримдаа машин гэнэт гарч ирэхэд хүүхэд хэт балмагдсан, сандарснаас аюултай нөхцөлд өөрөө ордог.
- Тээврийн хэрэгсэл ямар хурдтай яваа, ямар хугацаанд ойртон ирэхийг тооцоолох чадамжгүй.
- Нэг машиныг харсан хүүхэд бусад автомашиныг хэзээ ч анхаарч хардаггүй.
Зам дээр зөвхөн өөрийнхөө мэддэг зүйлээ л олж хардаг ба өөр зүйлийг төдийлөн ажигладаггүй гэх мэтээр зургаан настнууд замын хөдөлгөөнд бие даан оролцох чадваргүй.
Арваас доош насны хүүхдүүдийн хичээл тарангуут ээж аав нь сургууль дээрээс нь очиж авдаг болох боломж уг нь өнгөрсөн жилүүдээс илүү нээлттэй болж байгаа. Энэ боломжийг хуулиар нээж өгсөн.
Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд хүүхдийг авто машины осолд өртөхөөс сэргийлэхэд чухал түлхэц болох дараах заалтыг оруулжээ.
- 13.2.7-д, Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
- 54.6- д, Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Өмнө нь сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулхыг хориглох тухай заалт байсан ч зургаан нас хүрсэн л бол сургуулийн насны хүүхдийн тоонд багтаж бие даан замын хөдөлгөөнд оролцох эрхзүйн боломж нь нээгддэг байв.
Гэтэл зургаан настнууд маань бие дааж замын хөдөлгөөнд оролцох физиологийн болон сэтгэлзүйн ямар ч бэлтгэлгүй. Үүнээс гадна хүүхдийг бие даалган замын хөдөлгөөнд оролцуулсан насанд хүрсэн хүмүүст хүлээлгэх хариуцлага байдаггүй байв. Тэгвэл есдүгээр сарын 1 мөрдөгдөж эхлэх шинэ хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал эцэг эх, томчуудын дэмжлэг, хараа хяналтанд байлгахаар шинэ хуульд заажээ.
Энэ хуулийг хэрэгжүүлэх хичээл зүтгэл иргэд биднээс их шалтгаална. Ийм чухал асуудалд эцэг эхчүүд хариуцлагагүй хандаж болохгүй. Албан байгууллагууд ч бүгд энэ хуулинд нийцүүлэн байгууллагын дотоод журамдаа өөрчлөлт оруулж, хүүхдийнх нь хичээл тарах цагаар эцэг эхчүүдийг ажлаас нь чөлөөлөх зэргээр зохицуулалт хийгээсэй гэж ээж, аавууд хүсч байна.
Энэ нь хүүхдийг зөвхөн авто машины осол гэлтгүй хулгай, дээрэм, алга болох зэрэг бусад эрсдэлээс сэргийлэх маш сайн ажил болох юм.
Зургийг: Ц.Эрдэнэцэцэг