Германы канцлер Ангела Меркель тус улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том цагаачлалын хямралтай тулгарч байна гээд Европын Холбооны орнуудад хандаж орогнол хүсэгчдийн талаар илүү хариуцлага хүлээхийг уриалжээ.
Тэрбээр "Одоогийн байдал шударга бус байна. Хэрвээ Европ эв нэгдлийн орон зай бол энэ асуудал дээр хатуу нэгдэлтэй байх ёстой" гэсэн байна.
Австрийн нийслэлээс холгүй битүү машинд бүтэж нас барсан 71 цагаачийн цогцос олдсоны дараа Герман, Франц, Австри улс уг асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүн орнуудад хандаж уриалсан юм.
Түүнчлэн Европын Холбооны гишүүн 28 орны Дотоод хэргийн сайд нарын ээлжит бус уулзалт зохион байгуулж тодорхой арга хэмжээ авахыг санал болгожээ.
Европын Холбооны гол гурван орон болох Герман, Их Британи, Франц улс дүрвэгсдийн хямралын асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж "Он дуусахаас өмнө Итали болон Грект цагаач иргэдийн хурууны хээг авч, мэдээллийг бүртгэх төв байгуулах, мөн тэднээс Европын Холбоонд үлдэх боломжгүй хүмүүсийг буцаах" зэрэг саналуудыг тусгасан байна.
Герман улс энэ онд 800 мянган дүрвэгчийг хүлээн авахаар төлөвлөөд байгаа аж. Гэвч тус улс дахь дүрвэгсдийг хүлээн авахад зориулсан 20 орчим байрыг нутгийн хэт барууны бүлэглэлийн гишүүд шатаасан хэрэг гараад байгаа юм.
Ц.Улам-Ундрах
Зургийн эх сурвалж: www.news.yahoo.com