“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний буюу 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр шүүгдэж буй Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарыг шүүх хурал олон удаа хойшилсны эцэст ирэх лхагва гарагт болно.
Үүнтэй холбогдуулан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүсэлт гаргаж, энэ сарын 2-нд болох шүүх хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гаргажээ.
Шүүх хурлыг ингэж нээлттэй дамжуулахыг хориглосон хуулийн заалт байдаггүйг ч уламжилсан.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Л.Гансүх нарыг Эрүүгийн хуулийг 263-р зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн дагуу шүүх юм. Ингэхдээ шүүх хурлын үйл явц хэрхэн өрнөснийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр газар дээрээс нь шууд дамжуулах нь зүйтэй гэж өмгөөлөгч Ц.Баасандорж үзэж байна.
Түүний мэдэгдсэнээр АТГ шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад удаа дараа Л.Гансүх нар 3.6 тэрбум төгрөгийг завшсан мэтээр буруу ташаа мэдээлэл түгээсэн. Энэ нь олон хүнд буруу ойлголт өгч, сэжигтнийг гэмт хэрэгтэн мөн гэж үзэхэд хүргэжээ. Мөн
- Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт нэг талыг баримталсан,
- Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчийн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхийг зөрчсөн,
- Өмгөөлөгчийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан,
- Нэр хүндийг нь гутаан доромжилсон,
- Эрүүгийн хэрэгт шалгуулсан,
- Захидал харилцааны нууцад халдсан зэрэг олон зөрчил гарчээ.
Иймд АТГ-ын бий болгосон, хилс, зохиомол хэргийг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасан байна.
Учир нь Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын дагуу иргэд шүүх хурлын видео бичлэгийг Шүүхийн нээлттэй танхимаас шууд үзэх боломжтой болсон. Мөн шүүхийн шийдвэрийг ШЕЗ-ийн цахим сангаас хардаг болсон юм. Ингэснээр олон нийт шүүгч хэргийг хараат бусаар, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхэд хяналт тавих нөхцөл бүрдсэн байдаг. Цаашлаад иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээнэ хэмээн дээрх үйл ажиллагааг эхлүүлсэн аж.
Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 235-р зүйлийн 235.1-т “… төр, байгууллага хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заажээ. Энэ заалтад Л.Гансүх нарын хэрэг хамаарахгүй гэж өмгөөлөгч нь тайлбарлав.
Нөгөөтэйгүүр хэдийнэ олон нийтийн анхааралд өртсөн энэ хэргийн шүүх хуралдааны үзэхээр 5000 орчим иргэн (дийлэнх нь Дархан-Уул аймгаас) хүсэлт гаргасан гэнэ. Харин шүүх хурлын танхим болон шүүх хурлыг нээлттэй дамжуулах танхимын аль аль нь 50 хүний багтаамжтай тул шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүлэх нь хамгийн зөв арга гэж үзжээ. Мөн шүүх хурлыг ингэж нээлттэй дамжуулахыг хориглосон хуулийн заалт байдаггүйг ч уламжилсан.
АТГ энэ хэргийг зориудаар бий болгосон тухай өмгөөлөгч Ц.Баасандоржоос лавлахад “Шинжээчид өөрт хамааралгүй, хуулиар олгогдоогүй эрхийн дагуу худал дүгнэлт гаргасан.
Төрийн зарим албан хаагч худал мэдүүлэг өсгөн. Хэрэв шүүх хурлыг шууд дамжуулвал энэ бүхэн олон нийтэд ил болно. Энэ хэрэгт шүүгдэж байгаа иргэд ч шууд дамжуулахыг зөвшөөрсөн. Телевизүүд ч зөвшөөрсөн. Шууд дамжуулахад шүүхээс ямар ч зардал гарахгүй” гэв.
Дашрамд хэлэхэд ирэх лхагва гарагт болох шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр мэдүүлэг өгөх бөгөөд “Багануур” ХК-ийн удирдлагууд ч оролцоно.
Харин ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж өмгөөлөгч Ц.Баасандоржийн энэ сарын 27-нд гаргасан албан хүсэлтэд өнөөдөр багтаан хариу өгөх ёстой юм байна.