Есдүгээр сарын 1 буюу маргаашнаас эхлэн шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжинэ.
Хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Лхагважаргалтай ярилцлаа.
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн зарим тохиолдлуудад өмнө нь хариуцлага хүлээлгэх талаар эрх зүйн хувьд дутмаг байсан. Харин шинэ хуулинд хариуцлага чангарч, хамрах хүрээ нь өргөсч байгаа бололтой?
-Хуучин хуулиар хэн, юу хариуцах, зөрчил гаргасан бол хэн хариуцлага хүлээлгэх, яаж хүлээлгэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг нь тодорхойгүй, тунхгийн шинжтэй байсан тал бий. Харин шинэ хуулиар төрийн захиргааны байгууллага юу хариуцах, цагдаагийн байгууллага юу хариуцах гэхчлэн тодорхой болгож өгсөн.
Тухайлбал, замын чанараас болж иргэдийн машин эвдэрч, иргэд хохирлоо гэхэд хохирлыг хэн төлөх талаар нарийн зохицуулалтгүй, төдийлөн хэрэгждэггүй байсан бол одоо тухайн зам цөмөрсөн, энхэл донхол, гэрэлтүүлэггүй, явган хүний замын хальтиргаа мөсийг цэвэрлээгүйгүйгээс иргэд хохирсон бол хариуцсан хүмүүст хариуцлага хүлээлгэдэг болж байгаа.
Дээр дурдсан шалтгаанууд осол гарахад нөлөөлсөн буюу энэ нөхцөлийг бий болгосон бол албан тушаалтнуудад цагдаагийн байгууллага хариуцлага оноох заалттай болсон. Тухайлбал,
- траншей буюу худгууд цаанаа дулааных, усных, холбооных гээд тодорхой эзэнтэй байдаг. Энэ худгууд таггүйгээс, цөмөрснөөс осол болж иргэдийн машинд эвдрэл, гэмтэл гарвал худгийн эздэд буюу холбогдох байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ.
- Гэрэлтүүлэггүй, гэрэлтүүлэг муутай зам дээр осол гарвал гэрэлтүүлэг хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэх мэт.
-Иргэд гомдлоо хаана, хэнд гаргах вэ?
Иргэд хохирсон бол цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шийдүүлнэ. Нийтийн эзэмшлийн замыг Улаанбаатар нэгтгэл, орон сууцны замыг Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцдаг. Энэ байгууллагын албан тушаалтнууд ажлаа хийгээгүйгээс иргэд хохироод үлддэг байсан бол одоо албан тушаалтнуудад хариуцлагаа хүлээлгэж, иргэдийг хохиролгүй болгодог болно. Энэ мэтээр шинэ хуулиар зохицуулах асуудлын хүрээ өргөн болсон.
-Согтуугаар машин барьдаг хүмүүс Монголоор дүүрэн. Сөрөг үр дагавар ч ихтэй. Согтуу жолооч нарт хүлээлгэх хариуцлагын тухайд?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан. Өмнө нь эхний удаад энэ зөрчлийг гаргавал эрхийг нь хасч, дараагийн удаа баривчилдаг байсан. Шинэ хууль хэрэгжсэнээр согтуу машин барьсан бол эхний удаад эрхийг нь ч хасна, бас торгоно. Энэ хоёрыг зэрэг хэрэглэнэ гэсэн үг. Хоёр жилээр эрх хасч, 384 мянган төгрөгөөр торгоно. Давтан үйлдвэл мөнгөн торгуулийн хэмжээ нь өснө. Мөн жолоо барих эрхийг дөрвөн жилээр хасна. Энэ мэтээр хариуцлага нь чангараад явна.
-Сая төгрөгөөр торгохоор төсөл дээр байсан, энэ дүнгээрээ батлагдаагүй байжээ?
-Замын цагдаагийн албаны зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг сая төгрөгөөр торгох санал өгсөн юм билээ. Харин хууль санаачлагчид торгуулийн хэмжээг бууруулж баталсан. Гэхдээ давтан буюу хоёр гурав дахь удаагаас торгууль ихэснэ.
Ер нь согтуугаар машин барина гэдэг санаатай үйлдэл. Тиймээс торгуулийн хэмжээ өндөр байлаа гээд буруудахгүй. Хэрвээ өндөр торгуульмааргүй байгаа бол согтуу байхдаа машин барихгүй л болчих хэрэгтэй.
-Сургуулийн бага ангийн сурагчид осолд өртөх, амь насаа алдах харамсалтай явдал их гардаг. Үүний эсрэг шинэ хуульд нэлээд зохицуулалт хийсэн гэж ойлгосон?
-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахыг хориглож байгаа. Хэрвээ энэ заалтыг зөрчиж, 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулснаар осол, аваарт өртсөн бол сургуулийн захирал, багш, эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэнэ.
Нас сэтгэхүйн хувьд өөрийгөө хамгаалах, аюулыг тойрох чадамжгүй хүүхдийг бие даалган, ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулна гэдэг үхэл рүү түлхэж байгаатай ялгаагүй. Тиймээс цагдаагийн алба ч энэ заалтыг биелүүлэхийг нарийн шаардана.
-Явган зорчигч авто машины хөдөлгөөнд саад хийн гарцгүй газраар гарч л байдаг. Бидний дасал болсон энэ үйлдлийн эсрэг ямар зохицуулалт байна?
-Торгоно. Хуучин торгох заалт байсан ч төдийлөн үр дүнтэй хэрэгждэггүй байсан. Одоо цагдаагийн байгууллага торгоод, торгуулиа төлөхгүй бол шүүхэд өгчихнө. Шүүх захиргааны зөрчлийг биелүүлээгүй бол тухайн иргэнээр албадан ажил хийлгэх үү, торгуулийг заавал төлүүлэх үү гэдэг арга хэмжээг авна. Цагдаа төлүүлэх ажлыг хариуцахгүй. Төлөхгүй хүмүүсийг бүртгээд яваад байна, тэгээд төлөхгүй бол шүүх асуудлыг шийднэ.
-Жолооч болон зорчигч суудлын даруулга буюу хамгаалах бүс зүүгээгүй бол торгоно гэсэн. Хэдээр торгох вэ?
-Өмнө нь зөвхөн жолоочийг торгодог байсан бол шинэ хуулиар зорчигчийг ч торгодог болж байгаа. Есөн мянган төгрөгөөр торгох заалттай. Арын суудалд суугаа зорчигчид ч энэ шийтгэл үйлчилнэ.
-Утсаар ярингаа жолоо баривал?
-Мөн л есөн мянган төгрөгөөр торгоно.
-Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч, жолоочийг торгоно гэж олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацаад байсан. Хэт ядарсан гэдгийг яаж тогтоох юм бэ. Энэ талаар?
-Хэт их ядарсан гэдэг нь өвчтэй ч юмуу эрүүл мэндийн хувьд асуудалд орсныг хэлнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцвол эрсдэлтэй гэж үзэн торгууль оногдуулах юм билээ. Бидэнд хуулийг шүүмжлэх эрх байхгүй, хэрэгжүүлэх л үүрэгтэй.
-Жолооч нарыг оноотой болгож байгаа гэж ойлгосон. Энэ талаар тайлбарлана уу?
-Энэ бол шинэчилсэн хуульд гарч ирсэн томоохон өөрчлөлт юм билээ.
Замын цагдаагийн албанаас саяхан зориудаар нэгэн судалгаа гаргаж үзэхэд жилдээ 100 удаа дүрэм зөрчсөн жолооч байсан. Огт зөрчил гаргадаггүй хүмүүс байхад өдөрт хэдэн арван зөрчил гаргадаг хүн байна. Тиймээс зөрчил бүрийг бүртгэж, зөрчлийн тоог хязгаарлахын тулд онооны систем гэдэг зүйлийг оруулж ирсэн юм билээ.
Онооны системээр жолооч нарт үнэлгээ өгч байгаад жолоо барих эрхийг цуцлах хүртэл арга хэмжээтэй. Хуучин зөрчил гаргачихаад торгуулаад яваад байдаг байсан бол одоо торгуулахаас гадна эрхээ хасуулах болно гэдгийг жолооч нар анхаарах хэрэгтэй.