“Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төслийн зохицуулагчдын хурал ХААИС-ийн хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү хурлыг Азийн цөмийн хамтын ажиллагааны форум, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Тус хуралд Австрали, Бангладеш, Хятад, Индонези, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам улсын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй танилцаж, тэнд гурван өдрийн турш хуралдаж төслийн үр дүн, төлөвлөгөөний талаар хэлэлцэх юм байна.
Азийн цөмийн хамтын ажиллагааны форум /АЦХАФ/ нь Ази номхон далайн бүс нутгийн орнуудтай цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр хамтран ажилладаг Япон улсад төвтөй олон улсын байгууллага юм.
Монгол Улс АЦХАФ-тай хамтран 10 төсөл хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь “Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төсөл юм.
“Мутацийн селекци” төсөл нь үр тариаг цацрагаар шарж үржүүлгийн аргаар өндөр ургацтай, өвчин, ганд тэсвэртэй, шавжийн эсрэг чадвартай үр тариаг гарган авч тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн эхэн үед улс орнууд зөвхөн мэдээлэл солилцох шатандаа байсан бол 2013 оноос шинэ шатанд гарч, гамма үүсгүүр ашиглан орчны нөхцөлд тэсвэртэй мутантын төрлүүдийг тогтоох судалгааг хийж байна.
Монгол Улс 2010 онд тус форумд гишүүн элсч, хамтран ажиллаж байна. Тус форум нь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүн орнуудын харилцан тохирсон нийт улс орны хэрэгцээ шаардлага, нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлд нийцсэн асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажилладаг.
Монгол Улс тус төсөлд 2013 оноос хамтран ажиллаж байгаад бөгөөд ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын баг төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал 2013 онд хэд хэдэн мутантыг гарган авч, үндсэн сорилтын талбарт тариалж үр дүнг гарган авчээ. 2014 оноос Дархан-193, Дархан-197, Дархан-199, Дархан-200 сортын үрийг гамма туяаны 100Gy, 150Gy, 200Gy, 250Gy тунгаар үйлчлэн талбайд тариалж үнэлгээ өгөх, мутант сорт болон ирээдүйтэй дугаарыг сонгон лабораторийн ба талбайн нөхцөлд ган тэсвэрийг үнэлэх, шинэ мутант удмуудад ДНХ, РНХ-ийн концентраци тодорхойлж SSR маркер ашиглан полиморфизм тодорхойлох, хяналтын болон үндсэн сорилтын талбарт судлагдаж буй шалгарсан удмуудад ургац, биохими, технологийн болон ган, өвчин тэсвэрийн үнэлгээ өгөх зэрэг судалгааг хийж байна.
Олон улсад цөмийн цацрагийг үр тарианы шинэ сорт гаргахад ашиглахаас гадна байгаль орчны бохирдлыг бууруулах, ус цэвэржүүлэх, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглээний хугацааг уртасгах, эрүүл мэндийн салбарт эмнэлгийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг ариутгах, бүх төрлийн бүтээгдэхүүний сав баглаа, боодол, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйг хангах, үнэт чулууны өнгийг хувиргах, гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байлдыг хангах зэргээр олон салбарт өргөн ашиглаж байгаа юм байна.
Эх сурвалж: Цөмийн энергийн комиссийн ажлын алба