Буцах
2015.08.31 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-08-31
0
0
2015-08-31
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн тасаг хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлынхаа хүрээнд хорих ял эдэлж буй 255 хүмүүжигчийг бичиг үсгийн боловсрол олгох сургалтад хамруулж байна.
- “Уран зургийн хэв маяг бүхий Мэдрэлийн Алгоритм” хэмээх судалгааны тайланд бичсэнээр Германы Тюбингений их сургуулийн судлаачид Google-ийн бүтээсэн Deep Neural Network-т суурилсан шинэ систем бүтээжээ.
- “Зургаан настнууд ба Замын хөдөлгөөний шинэ хууль” нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
- “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай Монголын жүдо бөхийн шигшээ багийн эрэгтэй баг анхны хүрэл медалиа хүртэж буй фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.
- 2015 оны Астанагийн дэлхийн аваргад өрсөлдсөн эрэгтэй шилдэг 14 багаас тодорч хүрэл медаль хүртсэн тамирчдын сэтгэгдлийг манай сэтгүүлч У.Бадамцэцэг авсан бөгөөд Та ЭНД дарж уншина уу.
- Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баатаржав "Рио 2016" паралимпийн наадамд оролцох эрхээ авлаа.
- Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол болон их сургуульд хичнээн хүүхэд суралцах, шинээр хэдэн барилга баригдаж буй зэрэг боловсролын салбарын тоон мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ хичээлийн жилийн элсэлтээ маргааш буюу есдүгээр сарын 1-нээс авна.
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл нийт 80 гаруй аж ахуйн нэгж гурав хоногийн турш бараа, бүтээгдэхүүнээ төв талбайд олон нийтэд танилцуулж, тэдгээрээс шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий “Монхимо” компани “Адуу” брэндийн кальциараа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, Гран При шагналын эзэн боллоо.
- “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний буюу 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр шүүгдэж буй Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарыг шүүх хурал олон удаа хойшилсны эцэст ирэх лхагва гарагт болох бөгөөд өмгөөлөгч нь шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй гэв.
- Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжээр Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд шинээр газар авах нэг иргэнд дунджаар 0.3 га газар ноогдож байна.
- Есдүгээр сарын 1 буюу маргаашнаас эхлэн шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжих бөгөөд хуулийн заалтуудын талаар Та ЭНД дарж уншина уу.
- 5000 гаруй иргэн Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, гарын үсгээ зуржээ.
- Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх жолоочийн зөрчлийн 10 оноог ямар тохиолдолд хэдээр хасах талаар ЭНД дарж уншина уу.
- “Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төслийн зохицуулагчдын хурал ХААИС-ийн хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
- 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.