Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа бүсүүдэд илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах эсэхийг тус улсын хууль тогтоогчид өчигдөр /08.31/ хэлэлцэв.
Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн 3000 гаруй иргэн Украины парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн үл таних этгээд цагдаа нарын зүг тэсрэх бөмбөг шидсэний улмаас Украины аюулаас хамгаалах хүчний нэг гишүүн амиа алдсан байна.
Түүнчлэн жагсагчид болон цагдаа нарын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 122 хүн гэмтэж бэртжээ.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко "Энэ бол Украины Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай кампанит ажил. Үүнийг зохион байгуулагсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой" гэж хэлсэн байна.