Одоогоос гурван жилийн өмнө Google-ийн өөрийгөө жолооддог машинууд Калифорнид явж эхлэв. Гэнэтийн аюулаас сэргийлж жолоочийн суудал дээр нь байнга хүнтэй явдаг хэдий ч ихэнх тохиолдолд машин өөрийгөө жолоодно.
Саяхан компани Техасын Остинд туршилтаа явуулж эхэлсэн бол тун удахгүй дотор нь ямар ч хүнгүй машинууд явж эхлэх тухай яригдаж байна.
Washington Post, Wearobo зэрэгт бичсэнээр Google Остин хотод явж байгаа Lexus RX450h өөрийгөө жолоодох машинуудад жолооч суулгахгүйгээр туршилт хийх болсон гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ яг хэзээнээс эхлэн жолоочгүй машинууд явах тухай мэдэгдсэнгүй. Харин Google-ийн өөрсдийнх нь бүтээсэн Панда төрхтэй жижигхэн туршилтын машинууд Остин хотод явахаар болж байгаа аж.
Остин хотод өөр маягаар туршилтаа явуулж байгаагийн бас нэг шалтгаан нь хэт өндөр хурдны интернетийн үйлчилгээг мөн л энэ хотод туршиж байгаатай нь холбоотой.
2010 онд анх Google өөрийгөө жолоодох машины төслийг танилцуулснаас хойш тэдний технологи суурилсан машинууд давтагдсан тоогоор ямар нэгэн осол гаргалгүй 300,000 мянган удаа хурдны замаар давхижээ.
Харин Остинд хүнгүй явах машинууд нь цагт 40 км-ээс хурдлахгүй учир гэнэтийн аюул тулгарахад сэрэмжилж чадна гэж үзэж байгаа юм байна. Хэдхэн жилийн дараа хүмүүс машин барихаа больж, ажил, гэр хоёрынхоо хооронд машин дотроо тайван унтдаг болох нь.