Энэ сарын 2-3-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр тэрбээр Хятадын талтай 30 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн Засаг захиргааны тэргүүн Игорь Шувалов, Ерөнхий сайдын орлогч Сергей Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар ирэх юм.
Түүнчлэн бизнесийн салбарын төлөөлөлд "Оросын шууд хөрөнгө оруулалтын сан"-гийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин, "Росатам"-ын тэргүүн Сергей Кириенко зэрэг хүмүүс багтжээ.
Сануулахад БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэнчлэн Японы эзлэн түрэмгийлэгчдийг Хятадын ард түмэн дарсны болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Энэ сарын 2-6-нд Бээжинд хотод ойн баярын арга хэмжээн зохиогдох бөгөөд есдүгээр сарын 3-нд Тяньаньмэний талбайд цэргийн парад болно.
Дэлхийн 30 улсын удирдагчид, тэдний дотор ОХУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар Бээжингийн парадад оролцоно.
Эх сурвалж: ИТАР ТАСС
Гэрэл зургийн эх сурвалж: AFP