Америкийн “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт /08.30/ болсон. Энэ үеэр рэппер Канье Уэст 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухайгаа мэдэгдсэн нь олныг гайхширууллаа.
Түүнчлэн түүний эхнэр Ким Кардашян дэлхийн дахинд АНУ-ын тэргүүн хатагтайгаас илүү алдартай гэж хэлсэн байна.
АР агентлагийн мэдээлж буйгаар рэппер өөрийн улс төрийн үзэл бодлын талаар ийнхүү нэг биш удаа хэлж буйг онцолсон юм.
Харин Цагаан ордноос дуучны энэхүү мэдэгдлийг "Сонгуулийн кампанит ажлаа хэрхэн явуулж, сонгуулийн сурталчилгааны үгээрээ юуг сонгох бол доо" хэмээн хошигнон хүлээж авсан талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэтгүүлчдэд ярьжээ.
Тус наадмын үеэр Канье Уэст соёл урлагийн салбарт хувь нэмрээ оруулсан гэж үнэлүүлэн "Michael Jackson Video Vanguard Award" хэмээх тусгай шагналыг эзэн болсон юм.
Эх сурвалж: ВВС