Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй бяцхан үрс өнөөдөр ах эгч нарынхаа адил "албандаа" мордлоо.
Зарим нь ангидаа ороод хаана ирснээ ч мэдэхгүй, өнгө өнгийн тоглоом хараад гайхах баярлах нь зэрэгцээд аав ээж рүүгээ ч харах завгүй байхад, ингээд л орхиод явчихдаг юм гэсэн шиг уйлж суух "хашир" үрс ч бий.
Энэ жил 2013 онд төрсөн хүүхдүүд цэцэрлэгт шинээр элссэн. Тэдний дунд тухайн онд төрсөн хэрнээ хэлд ороогүй, бие засъя гэдгээ ч ойлгуулж чадахгүй ой гарантай хүүхдүүд олон.
Гэхдээ тун удахгүй өхөөрдөм бяцхан үрс маань ачтай буянтай багш нарынхаа ачаар цэцэрлэгтээ дасан, дуу шүлэг сурч, чөлөөтэй ярьдаг болно.
Эцэг эхчүүд ч мөн адил зөвхөн багшид даатгалгүй, хүүхдийнхээ өсөлт хүмүүжилд санаа тавьж, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд нь анхаарал халамж тавьцгаагаарай.