Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй боллоо.
Төхөөрөмж гардуулан өгөх ажиллагаанд аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, ОБГазрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт, Эй Энд Ди компаний захирал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт тоног төхөөрөмжийг БНСУ-ын Эй Энд Ди компани манай аймагт хандивлаж байгаа юм. Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж нь газар хөдлөлийг нэг минутын өмнө мэдэрч програмдаа боловсруулан таван баллаас дээш хүчтэй газар хөдлөлийг Онцгой байдлын ерөнхий газарт мэдээллэх чадвартай гэдгээрээ онцлогтой.
Мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтойг албаны хүн онцолж байсан юм. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.
162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг аймагтаа суурилуулснаар болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалахад үлэмж хувь нэмэр оруулж байгаа юм.