-Сургуулийн хариуцлагагүйгээс болж, хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүүхэд өнөөдөр гэртээ уруу царайлан харихаар боллоо-
Цэцэг тэвэрч, инээд хөөрөөр баясах Эрдмийн баярын энэ өдөр хүсэл тэмүүлэл, зорилго нь унтарч, гэрийн зүг толгой гудайлган яваа хүүхдүүд байгаа нь харамсалтай.
Улсдаа ганц Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн үл ойлголцол, ажлын уялдаа холбоогүй байдал өнөөдөр тэднийг ийм байдалд оруулжээ.
Коллежид орж мэргэжил эзэмших чин хүсэлтэй Г.Цэндмаа охины талаар бид “Хөгжлийн бэрхшээлтэй - энэ үг тэдний хүсэл, зорилгыг мохоох ёсгүй” сурвалжлагаараа хүргэж байсан билээ.
Өнгөрсөн жил Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтны ангид орохоор бүртгүүлсэн ч эрүүл мэндээр тэнцээгүй бөгөөд веб техникчийн анги орон тоо гүйцсэн гэсэн шалтгаанаар түүнийг аваагүй.
Харин энэ жил түүний сурах их хүсэл дахиад л энэ газрыг зорих шалтгаан нь болсон юм. Түүний хувьд саажилттай учраас тогооч, нарийн боовчны мэргэжлээр сурах боломжгүй гэдгийг тус төвийн эмч нар тайлбарласан байна. Тиймээс энэ жил гар урлалын ангид бүртгүүлжээ.
Наймдугаар сарын 28-нд Г.Цэндмаа энэ ангид бүртгүүлсэн хэдий ч хаагдаж магадгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Тухайн үед тус төвийн Боловсролын сэргээн засалтын газрын сургалтын менежер Ш.Мөнхзаяа "Төсөв хүрэхгүй байгаа учраас энэ жил байшин арчлагч, гар урлалын ангиудыг хаахаар болсон. Гэхдээ Хөдөлмөрийн яамнаас хоёр анги нээх шийдвэрийг гаргасан учраас бид бүртгэл явуулсан. Хэрэв энэ хоёр анги хаагдахаар болбол хүүхдүүдийг өөр ангид шилжүүлнэ. Тодорхой шийдвэр гараагүй байна” гэсэн тайлбарыг өгсөн.
Харин өнөөдөр тус төвийн хичээлийн шинэ жилийн нээлт болж, шинээр элсэлт авсан хоёр ангийн асуудал хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл авах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүн олдохгүй байлаа.
Сургалтын албанаас өчигдөр асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч шинээр элсэлт авсан хоёр анги цаашид хичээллэх үгүй талаар баттай мэдээлэл өгч чадахгүй байсан юм. Сургалт хариуцаж буй Боловсролын сэргээн засалтын газрын дарга Б.Батдорж оюутанд олгодог 70 мянган төгрөгийн тэтгэлэг байхгүй учраас тухайн хоёр ангийг хааж магадгүй гэхээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Харин тус төвийн дарга Б.Нарантуяа хичээлийн шинэ жилийн эхний өдөр гадуур хуралтай гэх шалтгаанаар ажлын байрандаа байсангүй.
“Энэ жил сурах болсондоо баяртай байна. Бүртгүүлсэн ангийг маань хасна гэж байсан ч ашгүй хассангүй. Баяртай байна” хэмээн Г.Цэндмаа хичээлийнхээ танхимд инээмсэглэн сууна. Гар урлал, байшин арчлагчийн ангид бүртгүүлсэн бусад хүүхдүүд ангидаа сурч, мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн сууж байлаа.
Харин хичээлийн шинэ жилийн нээлт хийж, сурагчид сурна гэсэн бат итгэлтэй ангидаа сууж байх энэ үед шинээр элсэлт авсан хоёр анги хичээл явуулах боломжгүй гэсэн тайлбарыг Санхүү, нийтлэг үйлчилгээний газрын дарга О.Цогт хэллээ.
Тэрээр энэ талаар тайлбарлахдаа “Өнгөрсөн долдугаар сард Хөдөлмөрийн яамнаас манай төвд шинээр хоёр анги нээх квот өгсөн. Харин тухайн анги нээхтэй холбоотой зардал буюу багш нарын цалин, суралцагчдад олгох тэтгэлгийн 55 сая төгрөгийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн ч энэ жилдээ шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
2016 онд төсөв хэлэлцтэл зардлыг шийдэх боломжгүй болсон. Ирэх он хүртэл энэ хоёр ангид суралцах хүүхдүүдэд олгох тэтгэлэг, багш нарын цалингаас эхлээд зардлаа шийдээгүй учраас эдгээр анги хичээллэх боломжгүй. Одоо бүртгүүлсэн хүүхдүүдийг гэрт нь буцаахаас өөр аргагүй” гэсэн юм.
Сургалтын албаны тайлбарласнаар хоёр анги хаагдсан ч хүүхдүүдийг өөр ангид шилжүүлэх боломжтой гэсэн ч энэ ч бас боломжгүй.
Санхүү, нийтлэг үйлчилгээний газраас зөвшөөрөл өгөөгүй байхад элсэлт авсан Сургалтын албаны буруу гэсэн тайлбар эцсийн хариулт. Одоо хэнийх нь ч буруу байсан хамаагүй эцсийн дүндээ хүүхдүүд л хохирч байна.
Мэргэжил эзэмшиж, хүний гар харахгүй амьдрах боломжтой боллоо гэсэн итгэл дүүрэн ирсэн 20 хүүхэд өнөөдөр нэг байгууллагын дотоод үл ойлголцол, уялдаа холбоогүй байдлаас болоод гэртээ уруу царайлан харих болчихлоо.
Сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн байна хэмээн энэ жилийг төсөөлсөн эдгээр хүүхдийн сэтгэл санаа ямар байх бол?
Хөгжлийн бэрхшээлтэй энэ үгээр тэдний хүсэл зоригийг мохоохгүй гэсэн ч төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдал дахиад л тэдний хүсэл сонирхлыг мохоочихлоо, Б.Нарантуяа дарга аа.