Нью Йоркийн таксины үйлчилгээ эрхлэгчид Uber-тэй өрсөлдөх өөрийн гэсэн аппликейшнийг гаргахаар болсон тухай мэдэгдлээ. Аппликейшний тусламжтай хэрэглэгчид такси захиалах, төлбөрөө гар утсаараа хийх зэрэг үйлчилгээ авч болох аж.
Arro хэмээх аппликейшн одоо бета хувилбар дээрээ яваа хэдий ч тун удахгүй эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна. Тодруулбал хэрэглэгч аппликейшнээ ажиллуулахад ойр байгаа таксинуудыг харуулж, өөрийн байршлаа мэдээллэнэ.
Ингээд такси ирэх хооронд жолоочийнх нь мэдээлэл хэрэглэгчийн утсанд ирэх аж. Түүнчлэн хэрэглэгч өөрийнхөө картын мэдээллийг аппликейшнд суулгаж төлбөрөө утсаараа хийх бөгөөд автоматаар цайны мөнгө өгөх юм байна.
Өнөөдрийн байдлаар Нью Йоркт 20,000 орчим такси үйлчилгээнд явдаг бөгөөд Arro ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд өөрсдийн үйлчилгээндээ нэвтрүүлэх аж. Нью Йоркийн алдарт шар болон ногоон таксинуудад нэвтрүүлэх шинэ үйлчилгээ нь Uber-ээс илүү хямд, хэрэглэхэд хялбар, илүү хурдан болно гэжээ.
Харин амжилттай болсны дараа Сан Франциско, Бостон, Вашингтон зэрэг хотуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Гэрэл зургийг: polaroidsandpoetry.wordpress.com