Үйл ажиллагаа явуулаад хоёр жил ч болоогүй байгаа Германы гарааны бизнес болох Dubsmash өнгөрсөн зун Монгол залуусын анхаарлыг ихээр татсан. Шинэ маягийн Селфи гэж өөрсдийгөө тодорхойлсон Dubsmash анхны хөрөнгө оруулалтаар 5,5 сая ам. долларын хөрөнгө босгожээ.
Хэрэглэгч дурын дуу, бичлэг сонгон, өөрийнхөө дүрсийг авч, ам барьсан бичлэг хийх бөгөөд үүнийгээ бусдад түгээнэ. Түүнчлэн Хью Жекмен, Жей Ло, Арнолд Шварцнеггер зэрэг алдартнууд хэрэглэж бүр ч их алдарт хүрчээ.
Аппликейшн iOS болон Андроид төхөөрөмжүүдэд зориулсан хувилбарууд нь байдаг төдийгүй зөвхөн App Store-д гэхэд 118 оронд шилдэг 10 аппликейшнд багтаж байгаа аж.
Сонирхолтой нь 2013 оны дундуур уулзсан гурван залуу анх хэрэглэгч өөрийн гэсэн клип хийдэг аппликейшн бүтээх санаа гаргасан хэдий ч хэтэрхий ярвигтай байсан учир ам барьсан бичлэг хийдэг болгохоор шийдэж байжээ.
Яг л Google-ийг үүсгэн байгуулагчид нүүр хуудсаа хэтэрхий хялбараар шийдсэн нь өнөөдөр тун амжилттай болсонтой адил зүгээр л “чадахгүй” болохоороо өөр зүйлс хйисэн залуус том амжилтад хүрсэн юм.
Аппликейшнийг бүтээгчид үүгээрээ дамжуулан мөнгө олох боломжтой хэдий ч ойрын хугацаанд мөнгө олоход биш харин хэрэглэгчид төвлөрсөн үйлчилгээндээ илүүтэй анхаарч байгаа гэжээ.
25-27 насны Роланд Гренке, Йонас Дрюппел, Даниел Ташик хэмээх гурван Герман залуу энэхүү аппликейшнийг бүтээсэн аж.
Монгол залуусын хийсэн Dubsmash-уудаас дурдвал:
#7 #mongolian_dubsmash Minion
Posted by Mongolian Dubsmash on Sunday, May 17, 2015
хаха баллах юмаа :))

Үлэг гүрвэл #DubsmashMongoliaЭнэ хамгийн хөөрхөн нь :) Үлэг гүрвэл (y) #DubsmashMongolia
Posted by Dubmash Mongolia on Sunday, May 17, 2015