“11 давхар руу өгсөх замдаа 3 удаа зогсож хүн авлаа. Тэд намайг буулгаад бүгд доошоо явлаа” гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал хэд хоног нийгмийн сүлжээгээр цацагдсан.
Үнэхээр лифтэнд суугаад явж байхад дунд нь зогсоод “Дээшээ юу доошоо юу” гэж асуух тохиолдол их бий. Та хаашаа явахаар дарна, тэр зүгт л лифт явна шүү дээ. Дээрээс нь лифтнээс бууж амжаагүй байхад өөдөөс чихдэг хүмүүс байна.
Бас дээр нь АТМ-ээс мөнгө авах гээд зогсож байхад яг ард зогсоод чихэн дээр амьсгалдаг хүмүүс ч их.
Арван жилд байхад багш нарын “Баруун гарын дүрэм, баруун гарын дүрэм” гэж ягштал сануулдаг байсан үеийг мартсан хүмүүс бишгүй байх шиг байна энэ хотод. Дэлгүүр хоршоо, ер нь хаа газар шатаар өгсөх уруудахад баруун гар талаа дагаад явбал солонгос кино шиг зөрж чадахгүй чи наашаа, би цаашаа гэдэг асуудал үүсэхгүй шүү дээ.
Энэ мэтчилэн асуудал өдөр тутам Та бүхэнтэй тулгарч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу.
Тэгвэл дөрвөн уулын дунд сая хол давсан хүн амтай их хот - улсын минь нийслэл Улаанбаатарт хотын соёл гэгч зүйлийг бид заавал мөрдөхгүй л бол бусдын уур бухимдлыг хүргэх зүйл гарсаар л байх болно.
Тиймээс хотын соёлын нэгээхэн хэсгийг “Хотод амьдрах ухаан ба хотын соёл” иргэдэд зориулсан гарын авлагад хэрхэн бичсэнийг сонирхуулж байна.
Өргөн уудам нутагтайгаасаа болдог юм уу Монголчууд цуварч явах дургүй улс. Сугадалцаж, хэлхэлдээд л хориглолт хийж байгаа улс мэт явах нь олон. Гэтэл хотын гудамж маань өдөр ирэх тусам нарийсч байгааг Та бүхэн харж байна. Тиймээс бусдадаа төвөг удахгүй байх үүднээс цувраад явж байгаарай.
Оочер дараалал буурч, олуулаа нэг дор гэрт амьдрахаа больсон болоод ч тэр үү одоо үед хүмүүс шахцалдах, хайр сэтгэлтэй, хамаатай садан л биш бол биендээ хүргэх дургүй болсон. Тиймээс зай байвал заавал шахцалдаад байхгүйг хичээгээрэй.
Урсдаг шатны өргөн зэрэгцэж зогссон хоёр хүний хэмжээтэй ижил. Энэ нь урсдаг шатаар зорчихдоо зэрэгцээд зогс гэсэн үг биш. Харин аль нэг тал, ихэвчлэн баруун гар тал уруугаа шахаж зогсоод зүүн гар талаар нь яарсан хүмүүст явах зай гаргаж өг гэж байгаа юм. Гэтэл манайд олон хүн яг голд нь зогсчихдог. Олон янзын шалтгаанаар яарч буй тэр хүнд та саад болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Зөвхөн урсдаг шат гэлтгүй ер нь шатаар өгсөхдөө баруун талаа, буухдаа мөн баруун талаа барьж яваарай.
Зарим нэг хүний шүлс, нусаа хаях ур чадвар тэмцээн зохиох хэмжээнд хүртэл хөгжжээ. Шүлснийх нь хол явахыг яана. Нусаа нийхэд хамарт нь юу ч үлдэхгүй. Алчуураар арчсан мэт цэвэрхэн. Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй. Сая гаруй иргэн шүлс, нусаа хамаа замбараагүй хаяхаар бид их л бохир орчинд амьдардаг байх нь. Утаа, агаарын бохирдлоо яая гэж байхад нус, шүлсээ тэвчицгээе!
Банкинд дугаарлаж зогсохдоо “Түр хүлээнэ үү” гэсэн шар бичиг, зураасны хойно зогсоорой. Дэлхий даяараа баримталдаг бичигдээгүй хуультай. Банкинд теллерийн өмнө зогсоод мөнгөө тоолж байхад араас мөр давж ирээд л хамт тоололцох нь уу гэмээр харж, гөлрөх нь хамгийн муухай, бүдүүлэг зан.
Их хотын хүмүүс дандаа л яарч явдаг. Тиймээс хаалга, орц, гарц, шат таглан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсох, утсаар ярих, юм зарах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг хичээгээрэй.
Морьтой давхиж яваад дуртай газраа зогсох, эргэх, буугаад морь харах, орхиж явах гэх мэт үйлдлээсээ хэзээ салах улс вэ? Бид хөдөө биш хотод амьдарч байна. Бид өнгөрсөн зуунд бус 21-р зуунд аж төрж байна.
Гар утастайгаа гайхуулах гэж байгаа мэт хэт чанга ярих бас л бүдүүлэг зан.
Автомашинаа тавьж болохгүй газар гэж бий. Жишээ нь ямар ч орц, гарц, зам, хаалга, хүний машин таглаж машинаа орхиж болохгүй. Үнэхээр аргагүй байдалд орвол машиныг чинь хөдөлгөж чадах хүн үлдээ. Эсвэл утасныхаа дугаарыг орхих хэрэгтэй. Харин утсаа орхисон бол заавал аваарай. Мөн зогсоолд машинаа байрлуулахдаа үргэлж бусдыгаа бодож шахаж тавьж байгаарай.
Олны танил хүн хараад олзуурхаж байгаагаа илэрхийлээгүй л бол хүн рүү хуруугаараа зааж ярих нь бүдүүлэг үйлдэл юм шүү.