Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн засч буй зуслангийн замыг аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгнө.
Тодруулбал,
- Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5 км авто зам
- Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам
- Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам болон Шаргаморьтын 50 м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Энэ хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа юм. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл замын ажилтай танилцахдаа бордюрүүдэд тухайн компанийн таних тэмдгийг тавьж өгөх хэрэгтэй, ингэснээр иргэдэд аль компанийн зам насжилтын хугацааг дааж байгаа нь харагдах болно гэв. Ингэснээр чанартай зам барьсан компанид дараагийн тендерт ороход ч хэрэгтэй гэдгийг онцолж байв.