Өнгөрсөн наймдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотод болсон алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж буй эмэгтэй одоогийн байдлаар Турк улсад байгаа бөгөөд тэрээр тун удахгүй Бангкокт ирж мэдүүлэг өгөхөөр болжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Тайландын эрх баригчид тус эмэгтэйг баривчлах тушаал гаргасан байна.
Нэгжлэгийн явцад 26 настай Ванна Суансаны Бангкокт түрээслүүлж байсан байрнаас тэсрэх бөмбөг хийхэд шаардагдах химийн бодис, тоног төхөөрөмж олдсон юм. Ийнхүү Ванна Суансан цагдаа нарын хараанд өртөж, алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байгаа юм.
Харин энэ талаар тэрээр "Би тус байранд хамгийн сүүлд жилийн өмнө очиж байсан. Нөхрийнхөө найз нарт түрээслүүлээд удаж байгаа. Үнэндээ тэр байранд хэдэн хүн амьдарч байгааг ч мэдэхгүй" гэжээ.
Гэхдээ тус эмэгтэй Тайландад ирж, мэдүүлэг өгөхөөр болсон байна.
Сануулахад өнгөрсөн сарын 17-нд Тайландын нийслэл Бангкок хотод жуулчдын хамгийн ихээр очиж сонирхдог Эраван бунхны дэргэд тэсрэх бөмбөг дэлбэрч 19 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтэж бэртсэн.
Амиа алдсан хүмүүсийн дунд БНХАУ, Хонконг, Их Британи, Индонез, Малайз, Сингапурын иргэд байсан юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС