Өнгөрсөн баасан гарагт Японы эрдэмтэд Монголбанкны урилгаар манай улсад хүрэлцэн ирж, лекц уншив.
Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота, Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нар лекц уншсан юм. Ингээд профессор Макото Яногийн “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдэвт лекцийг бүрэн эхээр нь хүргэе.
Улаанбаатар хоттой танилцаж байхад малын маш том бэлчээрүүд байна. Үүнийг японд бол төсөөлөхийн ч аргагүй.
Зах зээлийн эдийн засагт хууль бол гол дэд бүтэц. Хууль ёс зах зээлийн эдийн засгаа дэмжих ёстой. Би сүүлийн 20 жилийн турш зах зээлийн чанарын ерөнхий онолыг боловсруулж байна. Эдийн засгийн эрүүл өсөлт гэж юу болохыг тодорхойлох зорилгоор энэ онолыг боловсруулсан юм.
20 жилийн өмнө Японд үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс задарсан байв. Зах зээл бол бараа бүтээгдэхүүнээ солилцдог талбар. Сайн, муу зах зээл гэж байдаг. Тэгвэл эдгээрийн шинж чанар юу вэ?
Хүчээр арилжаа хийлгэх, (дайны дараах Япон улсад энэ байдал түгээмэл байжээ) залилан, луйврын шинжтэй гүйлгээ хийх, бараа бүтээгдэхүүний чанар муу байх, сайн болон муу барааг ялгаж салгахгүй байх зэрэг нь муу зах зээлийн шинж чанарууд. Энэ зах зээлд оролцогчдын санхүүгийн боловсрол хангалтгүй байдаг.
Өнгөрсөн түүхээс харахад аж үйлдвэрийн хувьсгал бүр зах зээлийн чанарт шууд нөлөөлж байжээ.
Сүүлийн 200-300 жилийн турш эдийн засгийн хөгжил энэ маягаар хөгжиж байна.
Аж үйлдвэрийн 3 том өөрчлөлт гарсны хамгийн сүүлийнх нь мэдээллийн технологийн хувьсал юм.
Технологийн дэвшлүүд зах зээлийн чанарт сөргөөр нөлөөллөө.
Аж үйлдвэрийн хувьсгал хөдөлмөрчдийн хөдөлмөрийн мөлждөг талаарх Карл Марксын бүтээлийг та бүхний зарим нь уншсан байх.
Аж үйлдвэрийн 2 дахь хувьсгалын дараа АНУ-д монопол компаниуд бий болж, 1929 онд эхэлсэн их хямралын үеэр үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсон юм. Энэ үед Монополийн эсрэг, шударга өрсөлдөөнийг дэмжсэн хууль баталжээ. Мөн үнэт цаасны хуулиуд гаргасан нь одоо ч хөрөнгийн зах зээлийн гол хууль хэвээр байна.
Дараа нь буюу 1980-аад онд санхүүгийн томоохон хямрал дахин нүүрлэсэн. Энэ хямралыг хэрхэн гэтэлсэн бэ? Дахин хуулийн өөрчлөлт хийснээр гэтэлсэн түүх бий. Ажил олгогч болон ажил эрхлэгчдийн хоорондох харилцааг зохицуулсан шинэ хууль баталснаар хөдөлмөрийн мөлжлөг гэх гомдлыг шийдвэрлэсэн юм.
Гол сэдэв рүүгээ эргээд оръё. Зах зээлийн чанар тухайн зэх зээлийн үйл ажиллагааны зохистой түвшнээс хамаарна. Тэгвэл одоо мэдээллийн технологийн хурдацтай өөрчлөлтүүд зах зээлийн чанарыг бууруулсан нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ. Ямар хууль батлах ёстой вэ? Одоогооор эцсийн шийдийг олоогүй байна. Монгол шиг хөгжиж буй орнуудын зах зээлд технологийн хөгжил илүү их саад учруулдаг. Уламжлалт дүрэм журам шинэ хандлага, шинэ өөрчлөлт, хөгжлийг зохицуулж хүчирдэггүй нь зөрчил, маргаан гарах үндэс болдог.
Тэгвэл сайн зах зээлийн шинж юу вэ?
Нэгдүгээрт дэд бүтэц нь өндөр хөгжсөн байдаг. Мөн энэ зах зээлийн гүйлгээ бүр учир шалтгаантай байдаг. Өөрөөр хэлбэл хүчээр, албадан гүйлгээ хийдэггүй. Эрэлтэд үндэслэсэн, өрсөлдөөнийг өдөөсөн байна.
Шударга байх зарчим үйлчилнэ. Шударга эсэхийг өрсөлдөөнөөр хэмжинэ. Бодит өрсөлдөөн тухайн зах зээлд ноёлвол арилжаа, хэлцэл шударга болж байна гэж үзэж болох юм. Тэгэхээр шударга ёс, өрсөлдөөн нь салшгүй ойлголт юм. Эндээс шударга ёс гэж юу юм бэ гэх асуулт гарч байна. Томоохон толь бичгүүдэд шударга ёсыг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг журам гэж тодорхойлсон байдаг.
Зах зээлд оролцогчид ижил мэдээлэлтэй байхын сацуу мэдээлэл ил тод байх ёстой. Энэ нь авлига авах, өгөх явдлыг хүндрэлтэй болгодог сайн талтай. Энэ зарчим хөрөнгийн зах зээлд илүү хамаарна. Үнэт цаас худалдах этгээд үнэн зөв мэдээлэл өгч, буруу мэдээлэл өгсөн бол хариуцлагаа үүрдэг. Хэрэв худал мэдээлэлд үндэслэн үнэт цаас авсан бол тухайн худалдан авагч буцаах бүрэн эрхтэй байх ёстой. 1933 онд АНУ-д энэ зарчим хуульд албан ёсоор багтахаас өмнө бол буцаах тухай ойлголт байгаагүй. Тэр үед мэдээлэл цуглуулах боломж ч байсангүй. Мэдээллийн ил тод, хүртээмжтэй байх энэ зарчим АНУ-ын үнэт цаасны зах зээлийг үндсээр нь өөрчилсөн түүхтэй.
Бид ашгийг зөвхөн худалдагч хүртдэг гэж боддог ч үнэндээ тийм биш.
Бас нэг зүйл бол сайн барааг муу бараанаас ялгадаг байх ёстой. Зах зээлийн чанар яагаад чухал юм бэ гэж та бодож болох юм. Тухайн зах зээлийн чанар үр өгөөжийг тодотгодог тул чухал. Арилжаанаас олох ашгаар тухайн зах зээлийн өгөөжийг хэмждэг. Сайн зах зээлтэй оронд хэлцлээс олох ашиг өндөр байна.
Сайн зах зээлийн шинжийг үргэлжлүүлэн танилцуулвал,
- Хувийн эзэмшил буюу хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх
- Сайн дурын оролцоонд тулгуурлах
- Ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг юм. Эдгээрээс хамгийн сүүлчийнх нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд их чухал.
Хувийн өмч байхгүй бол арилжаа хийх нөхцөл бүрдэхгүй. Арилжаааг худалдагч болон худалдан авагч хоорондоо хийдэг. Худалдан авагч ямар мөнгө зарцуулахаа бодно. Харин худалдагч өртөг болон үнийн зөрүүнээс ашиг хүртдэг. Бид ашгийг зөвхөн худалдагч хүртдэг гэж боддог ч үнэндээ тийм биш. Арилжаанд оролцогч аль ч тал ашиг хүртдэг нь зах зээлийн тогтолцооны онцлог.
Арилжаа хийх эх үүсвэр хувийн өмч биш бол тэр өмчид харалган хандах аюул бий.
Би монголд анх удаа ирж байна. Улаанбаатар хоттой танилцаж байхад малын маш том бэлчээрүүд байна. Үүнийг японд бол төсөөлөхийн ч аргагүй. Одоогоор та бүхэнд газрыг хувьд шилжүүлэх шаардлага тулгараагүй байж болох юм. Гэхдээ зарим газарт хашаа хатгаснаас харахад газрын үнэ цэнэ өсч байгаа бололтой.
Баялгийг яаж зөв хуваарилах вэ?
Түрүүн дурдсан ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг нь арилжаанд хүссэн хүн, хуулийн тэгээд бүр оролцох эрхийн тухай юм. Монопол компани зах зээлд ноёлсон бол өндөр үнэ тогтоодог. Иймд АНУ-д шударга үнийн хязгаарт багтсан үнээр л арилжаа хийхийг заасан хууль үйлчилдэг.
Төгсгөлд нь хэлэхэд томоохон хувьсгал бүр эерэг нөлөө үзүүлдэггүй. Нэг талаар цоо шинэ үзэгдэл, өөрчлөлт нөгөө талаар сөрөг нөлөө дагуулдаг. Гэхдээ энэ бүхнийг хуулийн, зөв зохицуулалтаар л амжилттай шийдэж чаддаг.