Оюутнууд сургуульдаа ирж, очиход нийтийн тээврээр хоёр удаа л үнэ төлбөргүй зорчих эрхтэй хэмээн нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэрийг тэд эсэргүүцэж байна. Учир нь хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байхад оюутнууд смарт картаа огт аваагүй байгаа аж.
Боловсролын тухай хууль болон Авто тээврийн тухай хуульд оюутнууд том оврын нийтийн тээврийн хэрэгслээр цаг, чиглэл харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино хэмээн заажээ. Уг заалтын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад жилд 36 тэрбум төгрөгийг нөхөн олговор болгон улсын төсвөөс олгодог байна. Гэвч смарт карттай холбоотой нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэр дээрх хуулийг зөрчиж байгааг оюутнууд эсэргүүцэв. Өнгөрсөн хавар хичээл амрахын өмнө оюутнууд 8900 төгрөгөөр виза картаа захиалжээ. Учир нь виза картгүй бол смарт карт ашиглах боломжгүй. Гэтэл одоо дахиад 3600 төгрөг төлж смарт карт авахыг тэд дэмжихгүй байгаа аж. Түүнчлэн богино эргэлтээр явж эхэлсэн нь оюутнуудыг олон дамжих нөхцөл байдал үүсгэж буй тул хоёр удаа үнэгүй зорчих нь бодит байдалтай огт нийцэхгүй байна гэж тэд үзлээ.
“Оюутнууд 3600 төгрөгөөр цахим карт худалдаж авах ёстой”
Тиймээс нийтийн тээврээр хуучин системээр зорчуулах талаар оюутнууд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нарт шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Тав хоногт хариу өгөхгүй бол нийтийн тээвэр, сургалтын төлбөр, дотуур байрны хүрэлцээ гээд олон асуудлаар тэмцэл өрнүүлнэ гэдгээ тэд мэдэгдэв.
Энэ талаар бид Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодруулахад тэрбээр “Энэ хичээлийн жилд 113 мянган оюутны холбогдох зардлыг БСШУ-ны сайдаар батлуулан өнгөрсөн дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, ахлах дамжааны оюутнуудын захиалгыг авсан. Гэтэл нийслэлийн орлогч дарга Н.Батаа, Н.Гантөмөр нар оюутнуудын нийтийн тээврээр зорчих байдалд хязгаар тавьж, өдөрт хоёр удаа үнэгүй зорчино гэсэн албан бус шийдвэр гаргасан. Өнөөдөр бид нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигтэй уулзаад смарт карт авах хүсэлт тавьсан. Гэсэн ч “Хэн, яаж тараах нь тодорхойгүй байгаа тул хүлээж бай” гэсэн хариу өгсөн. Нийслэлийн ИТХ-аас баталсан журамд зааснаар нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих иргэдийн жагсаалтад оюутнууд багтдаг. Гэтэл энэ журмыг зөрчиж байна. Бид 60 гаруй мянган оюутны, 8900 төгрөгийн үнэ бүхий виза картыг хэвлүүлээд тараахад бэлэн болсон. Цахим карттай хавсаргаж үйлчилнэ гэсэн ч хэн тараах нь тодорхойгүй, албан шийдвэр гарсан юм алга” гэв.
Харин “Улаанбаатар смарт карт” компанид оюутны 190 мянган карт хэвлэчихсэн, тараахад бэлэн бөгөөд нийслэлийн удирдлагуудын хариуг хүлээж буйгаа тус компанийнхан хэллээ.
Смарт карт дээр тухайн оюутны зураг, нэр, сургуулийн хаяг байдаггүй учраас 8900 төгрөгийн виза карттай хамт ашигласнаар хүчин төгөлдөр болно. Хэрэв 8900 төгрөгийн виза картыг давхар ашиглах хэрэггүй гэж үзвэл 175 мянган оюутанд улсын төсвөөс нөхөн олговор олгох шаардлага тулгарах аж. Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас тодруулахад “Нийслэлээс оюутнуудад хөнгөлөлт үзүүлнэ гэж хуульд заасны дагуу сургуульдаа ирж, очих төлбөрийг бид даахаар болсон. Дамжин суухад төлбөргүй болгох санхүүгийн боломж бидэнд байхгүй тул энэ жилдээ оюутнууд өдөрт хоёр удаа л үнэгүй зорчих хөнгөлөлт эдэлнэ.
Гэрээ хийсэн эсэхийг тооцон анкет бөглүүлж, интернетээр бүртгэнэ
Ингэхдээ тухайн оюутны амьдарч буй байршил, гэрээ хийсэн эсэхийг тооцон анкет бөглүүлж, интернетээр бүртгэнэ. Оюутан гэдгээ нотолж, сургалтын төлбөрөө төлсөн байх ёстой. БСШУЯ-наас энэ жил 113 мянган оюутанд хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Тиймээс тус яамтай хамтран сургууль тус бүрээр нь оюутнуудыг бүртгэж, “Улаанбаатар смарт карт” компанид нэрсийг нь өгснөөр оюутнуудад смарт карт авах эрх үүснэ. Гэхдээ 3600 төгрөгөөр худалдаж авах ёстой бөгөөд энэ карт цаашид тухайн оюутны хөнгөлөлтийн карт болно. Ажлын 22 хоногт тооцоод сар бүр 22 мянган төгрөг оюутнуудын картанд орно. Харин 8900 төгрөгийн карттай манайх ямар ч хамаагүй. Оюутнуудад смарт карт олгох асуудлыг энэ сарын 15-ны дотор шийднэ” гэв.
Улаанбаатар хотын их, дээд сургууль, МСҮТ-д энэ хичээлийн жилд нийт 200 гаруй мянган оюутан суралцана. Тэдний 113 мянга нь улсаас олгодог нөхөн олговроор нийтийн тээвэрт үнэгүй зорчих юм.
Б.Бямбасүрэн