Иран улс Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдсэн байна. Тодруулбал, Ираны компаниуд эрчим хүч, зам тээвэр болон уул уурхайн салбарт хамтрах сонирхолтой байгаа гэж Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням Ираны Ерөнхийлөгч Хасан Руханид жуух бичгээ өргөн барих үедээ мэдэгджээ. Үүнээс гадна шинжлэх ухаан болон соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдгийг талууд илэрхийлсэн байна.
Ираны хувьд өнгөрсөн сард цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ тэргүүтэй олон улсын төлөөлөлтэй тохиролцоонд хүрээд байгаа юм. Энэ хүрээнд олон улс Иранд тавьсан худалдаа, эдийн засгийн хоригоо цуцлах бол Иран улс цөмийн хөтөлбөртөө хязгаарлалт тавих ажээ. Хэдий тийм боловч АНУ-ын Конгресс болон Ираны Парламент гэрээг унагах эрсдэл байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн зүгээс Конгрессын гэрээнд тавих хоригийг зогсоох бүхий л хаалтыг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа бол Ираны Засгийн газар олон улсын хориг цуцлагдахгүй байсан ч эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдана гэж мэдээлжээ.
Д.Хаш-Эрдэнэ