БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян юанийн ханш цаашид буурах үндэслэл байхгүй гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр “Юанийн ханш зах зээлийн тэнцвэрийг хадгалахуйц түвшинд тогтвортой хадгалагдана” гэжээ. БНХАУ-ын Төв банк наймдугаар сарын 25- нд бодлогын хүүгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тав дахь удаагаа бууруулж, арилжааны банкуудын зайлшгүй нөөцийн хэмжээг буулгаснаар эдийн засгаа өсгөх арга хэмжээ авсан юм. Түүнчлэн бодлого тодорхойлогчид есдүгээр сарын 3-нд болох чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярын ажиллагаанаас урьтаж Хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаа тогтворжуулах төлөвлөгөөтэй байна.
Дефляцийн эрсдэл, нөөцийн илүүдэл болон өрийн асуудлын улмаас энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1990 оноос хойших доод түвшин рүү унах төлөвтэй байгаа юм. Харин тус улсын Ерөнхий сайд Ли Көцян хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар системийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авна” гэдгийг цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар БНХАУ- ын Засгийн газрын өр 24 их наяд ам.доллараас давж өмнөх оныхоос 34 хувиар өсчээ. Харин аудитын тайланд тусгаснаар компаниудын өрийн хэмжээ 17.9 их наяд юаниар үнэлэгдэж байна.
Б.Дашням