2015 оны 7 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын хөвөөнд Сарлаг фестиваль буюу Сарлагийн баярыг малчид, орон нутгийн иргэд, сарлагийн хөөвөр боловсруулагч нар хамтдаа тэмдэглэв.
“Сарлагийн соёлыг бий болгох, аялал жуулчлалтаa холбож энэ бүсэд хүн олноор ирдэг болгоход энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой” гэж Архангай аймгийн Тариат сумын засаг дарга Г. Алтан-Очир “Монгол сарлаг” фестивалийн зорилгыг тодорхойллоо.
Архангай аймаг нийт 150,000 сарлагтай ба энэ нийт малын 20 хувийг эзэлдэг байна. Нутгийн малчид жилдээ 20 гаруй тонн сарлагийн цэвэр хөөврийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг байна. Тиймээс энэ жил тус аймгийг түшиглэн “Монгол сарлаг” баярыг Архангай аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо, Архангай аймгийн ЗДТГазар, Тариат сумын ЗДТГ болон ШХА-н Ногоон Алт төсөл хамтран зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой байлаа. Малчдад сарлагийн үнэт түүхий эд хөөвөр, сүү, хялгас зэрэг бүтээгдэхүүний бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг харуулах, сарлаг маллах уламжлалт арга ухаан, түүх, соёлын өвийг сурталчлах, малчид, малчдын хоршоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хооронд харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт олон зорилго, ач холбогдолыг агуулсан тус үйл ажиллагаанд нийт 3000 орчим хүн оролцсон байна.
Архангай аймгийн малчид сарлагийн хөөврийг самнах шинэ технологийн арга сурснаар үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг хөөврийн чанар болон хэмжээ нь илт сайжирсан байна. Сарлаг нь Монгол улсын Хангайн бүсийн өндөр ууланд нутагладаг, цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицсон, тэсвэр хатуужилтай амьтан юм. Тиймээс сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн дулаан нэвтрүүлэх болон хадгалах чанартай төдийгүй ямааны ноолуур мэт хөнгөн зөөлөн, эдэлгээ удаантай байдаг байна.
Сарлагийн хөөврийн үндсэн өнгөнууд нь цайвар, хар, бор хүрэн байдаг ба орчин үед зохицсон өнгө загварын хувцас хийхэд тохиромжтой байдаг. Сарлагаас дан ганц хөөвөр гэлтгүй сайн чанарын олон түүхий эд гарган авдаг. Сарлагийн сүүний өрөм нь тослог, амт чанартай байдаг бол сарлагйин сүүл, хялгасаар хийсэн гэр ахуйн бүтээгдэхүүн нь эдэлгээ урттай, бат бөх болдог байна.
Хамгийн сайхан сарлаг, хамгийн их сүүтэй сарлагийн үнээ, хамгийн сайхан чимэг, тоногтой сарлаг гэх хамгийн хамгийн-уудаа шалгаруулах уралдаанд нийт 120 орчим сарлаг оролцлоо.
Малчдын дунд зохион байгуулсан “Сарлагийн түүхий эд материалаар хамгийн хийц сайтай гар урлалын бүтээгдэхүүн”, “Хамгийн амттай, өнгө үзэмж сайтай сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Хамгийн олон сарлагийн тэрэг хөлөглөж ирсэн баг”, “Хамгийн их хөөвөр бэлтгэсэн хоршоо”, “Сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн” зэрэг шалгаруулалтанд нийт 100 гаруй малчид оролцож ур ухаан, авьяас чадвараа сорьсон байна. Эдгээр уралдаан тэмцээнийг үндэсний ноос ноолуур, хөөвөр боловсруулагч Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор кашмер ХХК, Жинст мөрөн ХХК, Монгол нэхмэл ХХК, Алтай кашмер ХХК, Английн “Тэнгри” зэрэг компаниуд ивээн тэтгэжээ.
Сүү цагаан идээ болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, бусад гар урлалын бүтээгдэхүүн зарж борлуулсан малчид нэг өдөрт нийт 10.200.000 төгрөгийн орлого олжээ. Харин баярт оролцсон нийт үйлдвэрлэгчид 7.100.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёр жуулчны бааз тус фестивалд жуулчдыг татан оролцуулах, урлаг соёлын арга хэмжээг ивээн тэтгэх хэлбэрээр дэмжин ажиллажээ.
Фестивалийн арга хэмжээг галын наадмаар өндөрлөсөн нь оролцогч талуудын оролцоо, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг улам бататгах ач холбогдолтой байв.
ШХА-н Ногоон алт төсөл нь 2004 оноос баруун 7 аймагт хэрэгжин бэлчээрийн зохистой ашиглалт хамгаалалтыг сайжруулах, малчид, орон нутгийн төрийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, малчдын бэлчээр ашиглалтын хэсэг, хоршоог дэмжих, хөдөө аж ахуйн шинэ арга технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, малчдыг зах зээлтэй холбох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.greengold.mn хаягаар орно уу.