37 сая хэрэглэгчтэй, хэрэглэгчдийн мэдээллийг өндөр нууцалж, хэн ч олж чадахгүйгээр устгаж чадна гэж өөрсдийгөө дөвийлгөн “Амьдрал богинохон, араар нь тавь” гэсэн уриатай сайт өнөөдөр олон хүнд төвөг удаж байна.
Эхнэр, нөхрөө араар нь тавина гэдэг хамгийн буруу алхам хэдий ч тухайн сайтыг ажиллуулагчид “хэлсэн амандаа хүрч” тэдний мэдээллийг нууцалж чадсангүй.
Өөрсдийгөө “The Impact Team” гэж нэрлэсэн хакерын бүлэг Ashley Madison сайтаас их хэмжээний мэдээлэл хулгайлав. Хэрэв үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хэрэглэгчдийнх нь мэдээллийг интернетээр нэг цацна гэдгээ ч мэдэгдлээ.
Харин сайтын үйл ажиллагааг явуулж байсан Канадчууд хакеруудын сүрдүүлгийг эс хэрэгссэний улмаас одоо сайтад бүртгүүлсэн бүх хүний хувийн мэдээлэл, бусадтай харилцаж байсан захидлуудыг дэлгэж орхижээ.
Хамгийн гунигтай нь сүүлд гарсан мэдээллээр дээрх сайтад бүртгүүлсэн “жинхэнэ” хэрэглэгчдийн 90-95 хувь нь эрэгтэйчүүд байсан гэх судалгаа.
Учир нь сайтын үйлчилгээг авахын тулд тухайн хэрэглэгч тодорхой хэмжээний шимтгэл төлнө. Жишээ нь сайтыг хэрэглэж дуусаад, хангалттай гэж үзсэн тохиолдолд бүх мэдээллээ ор сураггүй устгуулахын тулд 19 ам. доллар төлөх ёстой.
Тэрчлэн дундаж хэрэглэгч зөвхөн сайтын гишүүн байж, бусадтай харилцахын тулд сард 49-149 орчим ам. доллар зарцуулдаг аж.
Гэтэл 19 ам. доллар төлж мэдээллээ устгуулахыг хүссэн хүмүүсийн мэдээллийг сайт устгаагүй байжээ. Үүнийхээ улмаас Канадын хоёр хуулийн компани сайтын үйл ажиллагаа явуулагч компанийг олон сая ам. долларын нөхөн төлбөр олгох ёстой гээд шүүхэд өгчихсөн.
Компанийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өгч, бүх зүйлс орвонгоороо эргэж эхлэв. Учир нь зөвхөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цацаж байсан хакерууд захирал Ноел Бидерманы хувийн цахим шуудангуудыг интернетэд байршуулжээ.
Үүгээр зогсохгүй сайтад эмэгтэй хэрэглэгч бараг байхгүйтэй адил, ихэнх нь төрөл бүрийн гэрэл зургаар далдалсан, эрэгтэй хэрэглэгчдийг татах гэсэн программууд байсан гэдгийг дэлхий мэдэв.
- Сайтын сурталчилгаа -
Gizmodo сайтын Анналий Невитц хакеруудын дэлгэсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж “Сайтын хэдэн саяар тоологдох эмэгтэй гишүүд гэсэн мэдээлэл худал юм. Жишээ нь 70529 эмэгтэй нэрээр бүртгүүслэн программ бий. Тэд эрчүүдтэй харилцдаг байсан” гэжээ.
Харин Ashley Madison сайтын үйл ажиллагааг эрхлэгч Avid Life Media компани “Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 87596 эмэгтэй гишүүн шинээр бүртгүүлсэн” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Гэвч 2001 оноос үйл ажиллагаа явуулж байгаа сайт бүтэн 14 жил хэрэглэгчдээ хуурч байсан нь илэрсэн учир энэ тоонд итгэх аргагүй. Тэгээд ч ийм олон эмэгтэй гишүүн бүртгүүлсэн байлаа ч цаад шалтгаан нь хакерууд мэдээлэл дэлгэсэнтэй холбоотой.
Магадгүй нөхөр нь өөрийг нь араар нь тавьж байсан эсэхийг баттай мэдэхийн тулд тэд энэ сайтад бүртгүүлсэн ч байж болох.