Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ Аугаа их эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн.
Тэгвэл БНХАУ Японы түрэмгийллийн эсрэг тэмцэж, Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг түүхэнд анх удаа тэмдэглэх гэж байна. Иймээс ч Бээжингийн эрх баригчид энэхүү үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа аж.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад маргааш /09.03/ Бээжин хотын Тяньанмэний талбайд зохион байгуулагдана.
Энэхүү цэргийн парадад 12 мянган цэрэг, 500 орчим хүнд техник, 200 гаруй нисэх тэрэг оролцоно гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Цэргийн жагсаалын үеэр J-15 онгоц, H-6K бөмбөгдөгч, J-20 сөнөөгч онгоц, KJ-500 AEW, Z-10 зэвсэглэсэн нисдэг тэрэг, Y-20 цэргийн тээвэрлэгч онгоц, DF цуврал пуужин, Red Flag-9 зенитийн пуужин зэрэг орчин үеийн цэрэг армийн хэрэгслүүдээ танилцуулах юм байна.
БЭЭЖИНГИЙН ПАРАДЫН УРИЛГААС ХЭН ТАТГАЛЗСАН БЭ?
Дээр дурдсанчлан Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг түүхэнд анх удаа тэмдэглэж байгаа учир баярын парадад олон орны төр, Засгийн тэргүүнүүдийг хамруулахаар зорьж байсан билээ.
Гэсэн хэдий ч Москвагийн Улаан талбайд болсонтой төстэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Учир нь дэлхийн ихэнх улс орнуудын төр, Засгийн тэргүүнүүд энэхүү ёслолд оролцох урилгаасаа татгалзлаа.
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баярын парадад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудаас улс төрчид, дипломат албаны хүмүүс оролцох аж.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан Бээжингийн цэргийн парадад хүрэлцэн ирэх улс орны удирдагчдын жагсаалт Хятадын гадаад бодлогын илрэл.
Харин ЕХ-ны гишүүн орнуудаас зөвхөн Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Бээжингийн парадад хүрэлцэн ирэхээр болжээ. Чехийн Ерөнхийлөгч Москвагийн Ялалтын баярт оролцсон нь Украины зүг баримталж буй барууны бодлогыг уландаа гишгэсэнтэй адил. ЕХ-ны гишүүн улсын төрийн тэргүүн Ялалтын баярт оролцох нь алсын хараагүй шийдвэр гэсэн шүүмжлэл дагуулсан билээ.
Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн Бээжингийн урилгаас татгалзав. Учир нь Зүүн Хятадын тэнгист орших Сенкаку /хятадаар Дяоюйдао/ арлуудын маргаантай бүс нутгийн улмаас сүүлийн жилүүдэд Хятад, Японы харилцаа сайнгүй байгаа юм. Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал 2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа зарласнаас хойш эхэлсэн. Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан БНХАУ-д өрнөн, Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын орчимд эргэлдэн, үе үе эргийн бүс рүү нэвтэрдэг болсон билээ.
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Ун мөн л ирэхгүй. Олон жилийн турш Хятад улс Хойд Солонгосын гол ивээн тэтгэгч байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Бээжин, Пхеньяны харилцаа илт хүйтэрч эхэлсэн. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, улс төр, эдийн засгийн хэтэрхий хуучинсаг систем хятадуудад таалагдсангүй. Хоёр орны тэргүүнүүд ч нэг нэгнээ таашааж үздэггүй. Үүний нэг илрэл болж Хятадын дарга Си Зиньпин Пхеньянд очихоосоо өмнө Сөулд айлчилсан Хятадын анхны дарга юм.
Ким Жон Ун Засгийн эрхэнд гараад гурван жил болж байгаа ч гадаадын аль ч улсад албан ёсны айлчлал хийж, дээд хэмжээний уулзалтад очиж байгаагүйгээрээ алдартай.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас гадна Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсын удирдагчид Бээжинд зочлох юм.
Түүнчлэн БНХАУ-тай худалдаа хийх сонирхолтой хөгжиж буй орнуудаас Мьянмар, Конго, Венесуэл, Пакистан, Монгол, Вьетнам, Лаосын төрийн тэргүүнүүд Бээжингийн парадад хүрэлцэн ирнэ.
БНСУ-ын хувьд Хятад бол худалдааны хамгийн гол түнш. Иймээс ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Бээжингийн парадад хүрэлцэн очих нь дамжиггүй.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан Бээжингийн цэргийн парадад хүрэлцэн ирэх улс орны удирдагчдын жагсаалт Хятадын гадаад бодлогын илрэл хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Lenta.ru