Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй боллоо.
Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналын дагуу шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон байна.
Гэсэн хэдий ч Л.Гансүхийн өмгөөлөгчийн талаас гэрч дутуу учир шүүх хурлыг хойшлуулах санал тавьснаар хурал завсарлажээ. Л.Гансүхийн өмгөөлөгч Үндэсний аудитын газрын мэргэжилтэн н.Ичинхорлоо, "Багануур" ХХК-ийн захирал н.Отгонбаяр гэсэн хүмүүсийг гэрчээр дуудахыг хүсэж байгаа юм.
Дараагийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр товлосон бөгөөд энэ хүртэл Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч "Шүүхээс ямар үндэслэлээр цагдан хорьж буйгаа тайлбарлаагүй. Тухайн иргэн оргон зайлж болзошгүй болон шүүх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд цагдан хорьдог. Гэтэл өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцъя гэсний төлөө, хоёрдугаарт шүүх гэрч нараа дуудаж чадаагүйн төлөө шүүгдэгчийг цагдан хорьж хүний эрхийг ноцтой зорчиж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар энэ хэргийг шүүж байна" гэлээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир