Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн журмыг баталсан талаар өчигдөр Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн.
Энэ журмыг сурталчлан таниулах ажлыг яаралтай зохион байгуулахыг Ерөнхий сайд ЗГХЭГ-т даалгасан юм. Иймд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр журамтай холбоотой мэдээлэл өглөө.
Энэ дагуу олон нийтийн холбоо, бизнесийн зөвлөл зэрэг бизнес эрхлэгчдийг дэмждэг байгуулагуудтай өчигдөр уулзалт зохион байгуулж, санал солилцсон байна. Ингээд хамтарч ажиллах ажлын дэд хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэгт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо оролцсон байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь бааз болж бүртгэгдээгүй, шинээр бий болгосон орлогуудаа ил болгохоос гадна хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ил болгох асуудлыг анх удаа цоо шинээр оруулж ирж байгаагаараа онцлогтой гэж хууль санаачлагчид тайлбарладаг.
Энэ хууль татварт бүхэлд нь зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компанийн, хувь хүний орлогын балансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлэх аж. Хуулийн дагуу 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаар хязгаарлан 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хувь хүн, хуулийн этгээд компанийн болон орлогын мэдүүлгээ сайн дурын үндсэн дээр шинээр гаргах боломжтой.
Ингэснээр эрүүгийн болон захиргааны хэргээс нэг удаа чөлөөлнө.
Хуульд хамрагдан хөрөнгө орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдэд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй байх баталгааг хуулиар олгосон. Мөн холбогдох мэдээлэл нь нууц байна.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллүүдийг төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсанд байршуулж,
- Татварын,
- Нийгмийн даатгалын,
- Улсын бүртгэлийн,
- Гаалийн,
- Санхүүгийн тайлангийн асуудлаар тус бүрт нь тусгай утас ажиллуулж, холбогдох дуудлагыг нууцын зэрэглэлд байлгана.
Энэ хууль хэрэгжсэнээр далд эдийн засгийн хувь хэмжээ эрс буурч, татварын бааз суурь өргөжинө гэж найдаж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хяналт шалгалтын байгуулагуудаас ирдэг дарамт, шахалт байхгүй болж бизнесийн эрүүл орчноос гарааны нөхцөлөө эхлүүлэх бололцоо бүрдэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Гэрэл зургийг ЗГХМОНХА-ны цахим хуудаснаас ашиглав.