Чех, Европын холбоо, Энэтхэг, Израиль, Малайз, Парагвай, Перу, Филиппин, Тайваний Төв банкуудын тэргүүн нарыг шилдэг хэмээн “Global Finance” үзэж “А” зэрэглэл олгожээ.
Харин Колумб, Саудын Араб, АНУ-ын банкны тэргүүн нарт “А-“ зэрэглэл ногдуулсан байна. 1994 оноос хойш “Central Banker Report Cards” байгууллага банкны захирлуудад зэрэглэл тогтоож, “А”-гаас “F” гэсэн шаталбарыг ашигладаг аж.
Зэрэглэл тогтоохдоо инфляцийн түвшин, эдийн засгийн зорилтот өсөлт, үндэсний валютын тогтвортой байдал, хүүний зохицуулалт гэх үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна. Энэ жилээс Ботсван, Исланд, Намиби, Парагвай болон Угандын Төв банкуудад анх удаа зэрэглэл тогтоож эхэлжээ.
“Хэдийгээр хүндрэл тэдгээрийн дотор долларын бэхжилт, Холбооны нөөцийн системийн мөнгөний бодлого суларсан зэрэг асуудал бий ч дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн. Төв банкуудын тэргүүн нар их чухал үүрэгтэй бөгөөд тэд хүндрэлийг даван туулахад тусалдаг. Зарим тэргүүн зорилтоо сайн биелүүлдэг. Манай зэрэглэл улс төрийн нөлөөллийг Төв банк эсэргүүцэж чадсаныг харуулаад зогсохгүй засгийн газрын бодлогод нөлөөлж байгааг ч тусгадаг” хэмээн “Global Finance” сэтгүүлийн ерөнхий редактор Жозеф Жаррапуто ярилаа.
Эх сурвалж: Global Finance