Тансаг зэрэглэлийн Model S, Model X зэрэг Теслагийн бүтээгдэхүүнүүд цахилгаан хөдөлгүүртэй машиныг бүтээж, хэрэглэж болно гэдгийг харуулсан бол 35,000 ам. долларын үнэтэй худалдаанд гарах Модел 3 илүү олон хэрэглэгч худалдан авч чадна гэдгийг харуулна.
Компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрийн Твиттертээ бичсэнээр Модел 3-ын урьдчилсан захиалгыг ирэх оны гуравдугаар сараас эхлэн авах бөгөөд хоёр жилийн дотор үйлдвэрлэж эхэлнэ гэжээ.
Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байсан мэдээллээр 2016 оны гуравдугаар сард Модел 3-ыг танилцуулна гэж байсан хэдий ч Model X анх 2013 онд худалдаанд гарах ёстой байсан гэдгээс харахад энэ удаад ч гэсэн удаж магадгүй гэсэн үг.
2015 оны Model S
Өнгөрсөн сард Тесла 738 сая ам. долларын хувьцаа борлуулсан нь Модел 3 хийгээд Gigafactory-г ашиглалтад оруулах хөрөнгө босгосон явдал байлаа. Элон Маск ч өөрөө хувийн хөрөнгөөрөө 20 сая ам. доллартой тэнцэх хувьцаа худалдан авсан.
Модел 3 нэг удаа бүтэн цэнэглээд дунджаар 320 км зам туулах чадалтай, суудлын болон SUV загварын сонголттойгоор худалдаанд гарах бөгөөд 35,000 ам. доллар гэдэг тун боломжийн санал юм.
Ерөнхийдөө Маскын бүтээж байгаа “VW Цох” машин гэж ойлгоход буруутах зүйл үгүй.