“Засгийн газрын мэдээ” сонин “Шинэ бизнес” буландаа Монголд үйлдвэрлэж буй нанотехнологийн ахуйн анхны бүтээгдэхүүнийг онцолж байна. “Одой” гэх грек үгийг шинжлэх ухаанд хэрэглээд удаагүй. Үсний диаметрийг 120 мянга, метрийг нэг тэрбум хуваасантай тэнцүү хэмжээсийг нано гэнэ.
Тэгвэл нано түвшинд монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол эрдэмтдээс бүрдсэн “Новелти” компани нанотехнологиор ахуйн хэрэглээний хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тодруулбал, арьсан эдлэлийн “Hybrid”, торго, даавууны “Textile” нэртэй бүтээгдэхүүнээ “Нанопротект” брэнд хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна.
Монголд үйлдвэрлэсэн “Нанопротект”-ийг Япон руу экспортолжээ
Та хувцсаа “Нанопротект”-оор хамгаалахын тулд даавуун эдлэлд зориулсан “Textile”-ийг хөнгөн шүршинэ. Цөөн хормын дараа эл шингэн ууршиж, гадаргууг тойрон 100-500 нанометр зузаан цахиурын бүрхүүл тогтдог байна. Хэдийгээр 500 нанометр зузаан гэж байгаа ч хүний нүд ч ялгаж харахын аргагүй өчүүхэн гэдгийг энд сануулъя. Гэхдээ л эл давхаргыг ус ч нэвтэрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, ус болон цахиурын оксидын (SiO2). “тэмцэл” нано гэх бичил ертөнцөд өрнөдөг. Ус ч нөлөөлж үл чадаж байхад тоос, толбо халдахгүй нь ойлгомжтой. 200 миллилитрийн савтай эл бүтээгдэхүүнд “биед нь” ахадсан их хүч бий.
Энэ бүтээгдэхүүний гол түүхий эд цахиурын оксидыг хилийн чанадаас импортолдог аж. Учир нь үйлдвэрлэл нь манай улсад хөгжөөгүй. Ер нь үүнийг үйлдвэрлэдэг улс дэлхийд ч цөөн аж. Мөн бүтээгдэхүүний сав, баглааг ч хилийн чанадаас авдаг. “Бидний шаардлагыг хангавал сав, баглаагаа дотоодоосоо худалдан авах хүсэл бий” гэж “Новелти” компанийн гүйцэтгэх захирал Б.Онон хэлсэн. Хэдийгээр өдгөө борлуулалт нь тооцоолсноос бага байгаа ч ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байгаагаа бидэнтэй хуваалцсан.
“Маргаашийнх” гэх тодотголтой нанотехнологи Европт өндөр хөгжсөн. Харин энэ технологийг эрс тэс уур амьсгалтай, Төв Азийн Монголд тохируулах гэж эрдэмтэд дөрвөн жилийн хугацаа зарцуулжээ. Хөгшин тивийн технологи шинэ Монголд нутагшиж буй нь энэ. Японд мэдлэг өвөртөлсөн манай залуус герман технологийн дагуу Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хэдийгээр худалдаад нэг жил гаруй болж байгаа ч тэд хилийн чанадад борлуулаад эхэлжээ.
Японоос гадна өвөр-монголчууд ч худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Гэхдээ үүнд “Новелти” сэтгэл ханасангүй. Дахин цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ханцуй шамлан оржээ. Тэд автомашиныг бохирдлоос хамгаалах “шидэт” шингэн хийх гэж байгаа аж. Энэ хүрээнд бүтээгдэхүүнээ өөрсдийн автомашиндаа туршжээ. Ингэхдээ тэд ялгааг нь мэдрэхийн тулд төмөр хүлгийнхээ нэг талд бүтээгдэхүүнээ хэрэглэсэн гэнэ. Харин автомашин нь хоёр өөр өнгөтэй болсонд өөрсдөө ч гайхжээ. “Зуны улиралд тоос шорооноос гадна автомашины өнгө их ганддаг юм билээ” гэж компанийн гүйцэтгэх захирал Б.Онон хэлсэн.
Мөн эзэгтэй таны ажлыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүн ч тэдний төлөвлөгөөнд бий. Гэхдээ энэ хүрээнд шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нууц үлдээе. “Чадвал оноос өмнө шинэ бүтээгдэхүүнээ бэлэн болгоно” гэж компаниас мэдэгдсэн. Гэхдээ маргаашийн технологийг Монголд нутагшуулахад Монгол улсын стандарт, дүрэм журам хоцрогдсон зэрэг асуудал гардаг аж. Тухайлбал, тус бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай, эко гэдгийг батлахад манай лабораторийн хүчин чадал хүрдэггүй байна. Гэхдээ дэлхийн хөгжлөөс дутдаггүй эрдэмтдийнхээ ачаар монголчууд бид дэвшлээс хоцрохгүй нь.
Г.Байгал