АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 34 сенатчийн дэмжлэгийг авлаа. Ийнхүү АНУ-ын Конгресс тус гэрээг зогсооно гэж Барак Обамагийн санаа зовохооргүй боллоо хэмэээн ВВС агентлаг мэдээллээ.
Ираны цөмийн хөтөлбөрийг Ардчилсан намын 32 болон бие даагч хоёр гишүүн дэмжсэн байна.
Иран болон “зууч” зургаагийн гишүүд өнгөрсөн сард байгуулсан Ираны цөмийн гэрээг эсэргүүцсэн тогтоолыг АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүд Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан билээ.
"Энэ гэрээгээр Иранд авсан хориг арга хэмжээг бүр мөсөн цуцалж байгаа боловч тус улсын цөмийн хөтөлбөрийг түр хугацаагаар хязгаарлаж байна. Мөн уг гэрээ нь Иранд санхүүжилт хуримтлуулж, цөмийн зэвсэгтэй болох боломжийг олгож байна" гэж Бүгд Найрамдах намын гишүүд үзэж байгаа юм.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал АНУ-ын Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Обамагийн засаглалын хоорондох зөрчилдөөнийг дүрэлзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ВВС