-Цусны аппаратыг байршуулах төлөвлөгөөтэй байна-
Шээсний ерөнхий шинжилгээ өгөхөд дүүргийн эмнэлэгт дугаарлах шаардлагагүй боллоо. БНСУ-ын тусламжтайгаар шээсний шинжилгээ хийхэд зориулсан аппаратыг Улаанбаатар хотын өрхийн 142 эмнэлэгт байршуулна. Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах нэртэй энэхүү төслийн санхүүжилт, хэрэгжилтийг БНСУ-ын тал хариуцаж байгаа юм байна. Төслийн албан ёсны нээлт энэ сарын 22-ны өдөр Чингисийн талбайд болно.
Шээсний шинжилгээний орчин үеийн аппаратуудыг энэ оны зургадугаар сард Монголд оруулж иржээ. Нийт 1.2 тэрбум төгрөг болж буй аппаратууд шээсний шинжилгээний хариуг нэг минутын дотор гаргах аж. Түүнчлэн шинжилгээний хариу цахим хэлбэрээр хадгалагдана. Өрхийн эмч, сувилагч нарт аппаратыг хэрхэн ашиглах талаар гурван шаттай заавар, сургалтыг өнгөрсөн тавдугаар сараас явуулж эхэлсэн бөгөөд энэ сард сургалтын сүүлийн шат дуусна. Сургалт дуусмагц өрхийн эмнэлгүүдээр шээсний шинжилгээний аппаратуудыг тарааж эхлэх юм байна.
Аппаратууд зөвхөн Улаанбаатар хотын эмнэлгүүдээр тараагдана. Уг төслийн хүрээнд цаашдаа цусны болон бусад шинжилгээний аппаратыг өрхийн эмнэлгүүдэд байршуулах төлөвлөгөө байгаа ч хэзээнээс гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан ярилаа.
Г.Чимэдлхам