БНХАУ цэргийн албан хаагчдынхаа тоог 300 мянгаар цөөлнө хэмээн тус улсын дарга Си Зиньпин өнөөдөр Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ой буюу дэлхийн II дайн дууссаны түүхт 70 жилийн ойн баярыг нээж үг хэлсэн үгэндээ дурдлаа.
"Дайны туршлага хүмүүсийг энх тайвныг илүү их үнэлэхэд хүргэдэг. Ирээдүйд нөхцөл байдал яаж ч эргэж байсан БНХАУ эзлэн түрэмгийлэх бодлого явуулахгүй. Манай улс энхийн хөгжлийн замыг дагаж мөрдөхөөр төлөвлөж байна" хэмээн Си Зиньпин нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн юм.
Хятадын Ардын чөлөөлөх арми 2.3 сая цэргийн албан хаагчтай дэлхийн хамгийн том арми хэмээн тооцогддог юм.
Харин Хятадын тэргүүний дээрх мэдэгдлийн дараа барууны ажиглагчид Бээжин олон улстай газар нутгийн маргаантай хэвээр байгаа гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: ВВС